ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД /ЗӨВЛӨМЖ/

2022-06-27 446

Зөвлөмж хүргүүлэх тухай

      PDF хувилбараар харах

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:

-Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амрах, суралцах орчин нөхцөлийг бүрэн хангаж, дотоод хяналтыг сайжруулах;

-Ээлж солигдох бүрт харьяа нутаг дэвсгэр дэх эрүүл мэндийн байгууллагад урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, эмчийн дүгнэлт бүхий бичигтэй хүүхдийг хүлээн авах;

-Ундны усны чанар, аюулгүй байдал нь Монгол Улсын Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ MNS0900:2018 стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд жилд 1 удаа мэргэжлийн байгууллагаар шинжлүүлж дүгнэлт гаргуулах;

-Мэргэжлийн тогооч, туслах тогооч, бэлтгэгч, угаагч, үйлчлэгчийг суралцагчийн тооноос хамааран орон тоогоор ажиллуулах;

-Гал тогооны ажиллагсдыг хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, хувийн ариун цэврийн талаарх сургалтад хамруулж эрүүл ахуйн зохистой дадлыг эзэмшүүлсэн байх;

-Баталгаажилттай хүнсний түүхий эдээр үйлдвэрлэсэн чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан илчлэг, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах, ялангуяа шинээр сонгон авах болон нийлүүлэгдэж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажилт, хаяг шошго, хадгалалтын хугацаа, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авах;

-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар хийсэн хүнсний зориулалтын сав, баглаа боодолд савлах, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэхэд анхаарах,

-Хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг нэг бүрчлэн угааж, цэвэрлэх, хоол хүнсийг бэлтгэх бүх  гадаргуу, тоног төхөөрөмж, аяга, халбагыг холбогдох зааврын дагуу угааж цэвэрлэн, халдваргүйжүүлэх;

-Мэргэжлийн эмчтэй болох, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах эм, хэрэгслээр бүрэн хангаж, тусгаарлах өрөөг бэлтгэх;

-Гар халдваргүйжүүлэх болон цэвэрлэгээ үйлчилгээнд хэрэглэх бодис, шаардлагатай тохиолдолд хэрэглэх хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл (комбинзон, маск, бээлий, малгай, нүүрний хаалт, нүдний шил, гутлын улавч зэрэг), анхны тусламжийн эм, боолтын материал, биеийн халуун хэмжигч зэргийн нөөцийг бүрдүүлсэн байх;

-Хүүхдийн эрүүл мэндийн байдалд өдөр бүр хяналт тавьж, халдварт болон халдвар бус өвчний шинж тэмдэг бүхий хүүхдийг тусгаарлан харьяа эрүүл мэндийн байгууллагад нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх;

-Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтэд Байгаль орчин аялал, жуулчлалын сайд, Хүнс хөдөө аж ахуйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Монгол Улсад ашиглаж болох ариутгах, халдваргүйжүүлэх бодисын жагсаалтад бүртгэгдсэн бодисыг хэрэглэх, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлэх,

-Хог хаягдлаа төрөлжүүлэн зориулалтын саванд цуглуулж, тухай бүр зайлуулах, гадна орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг тогтмол цэвэрлэх;

-Багш, ажилчид, хүүхдүүдэд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн дэглэмийг сахих талаар сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулах;

-Өрөө, тасалгааны цонх, салхивчийг тогтмол онгойлгож, агааржуулалт хийх;

———–000——–

 

Холбоотой мэдээ

Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ худалдан борлуулагч, худалдан авагчдад зөвлөж байна

БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЗАХ ЗЭЭЛД ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ГЭЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН АНХААРАЛД: -Ө

2022-09-02

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ аюулгүй хүнсээр, тогт

2022-08-31

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.