Хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлье

2022-04-25 612

“ХУМХАА ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”

Хумхаа өвчин гэж юу вэ?

Хумхаа өвчин нь эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, Anopheles төрлийн шумуулаар дамжин халдварладаг, дахилттай халууралт, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинж тэмдгээр голчлон илэрдэг зоонозын хурц халдварт өвчин юм.

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг “Хумхаа өвчинтэй тэмцэх өдөр” болгон дэлхий нийтээрээ энэхүү өвчинтэй тэмцэх ирсэн. Энэ жилийн тухайд ДЭМБ-аас тус өдрийг “Инновацийг ашиглаж хумхаа өвчний өвчлөл, нас баралтыг бууруулая” уриан дор сүүлийн үеийн дэвшилтэт арга технологид суурилсан шумуул устгах аргыг нэвтрүүлэх, хумхаагийн оношилгоог сайжруулах, хумхаа өвчний эсрэг эм болон бусад хэрэгслийг өргөжүүлэх чиглэлд инноваци, хөрөнгө оруулалт хийхийг дэлхийн улс орнуудад уриалж байна.

Монгол оронд  хумхаагийн халдвар дамжуулагч шумуул тархсан, халдварын эрсдэл үүсч болзошгүй гэж зарим судлаачид үздэг. 2009-2021 онд манай улсад хумхаа өвчний 17 зөөвөрлөгдсөн  тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн бөгөөд хумхаагийн голомтот нутаг болох Энэтхэг, Солонгос улсад сурч, ажиллаж, амьдардаг, аялж зорчсон, Африкын орнуудад энхийг сахиулах ажиллагаа, ашигт малтмал, газрын тос олборлох үйл ажиллагаанд оролцсон, шумуулд хазуулсан гэх өгүүлэмжтэй байжээ.

Иймд дараах сэрэмжлүүлэх зөвлөмжийг хүргүүлж байна.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хумхаа өвчнийг дамжуулагч шумуулд хазуулахаас сэргийлж, урт ханцуйтай хувцас өмсөх, шумуул үргээгч бодисыг хэрэглэх, орон байрны хаалга, цонх, орондоо шумуулаас хамгаалах тор татах;

-Шумуул үржих нөхцөлийг таслан зогсоох буюу тогтонги ус үүсэхээс сэргийлэх, усны савыг тагтай байлгах;

-Хумхаа өвчний эрсдэл бүхий бүс нутагт зорчихдоо эрүүл мэндийн байгууллагад хандан мэдээлэл авах, хумхаагийн үүсгэгч шимэгч дарангуйлах эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх;

Шумуулаар дамжих халдваруудын илрэх шинж тэмдэг

-Халуурах

-Толгой өвдөх

-Булчингаар өвдөх

-Бөөлжих

-Суулгах

-Үе мөчөөр өвдөх

Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрсэн, сүүлийн 10 хоногт гадаад улсад аялсан, зорчсон бол яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Мэдээллийн эх сурвалж: Зоонозын өвчин судлалын үндэсний төв

 

Холбоотой мэдээ

Сүхбаатар онгоцны үйлдвэрлэгчийн зориулалтыг өөрчилсөн, аврах завь, усчин аврагч хүрэлцээгүй, тусгай зөвшөөрлийн  хугацаа дууссан байна

Болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тээврийн аюулгүй байдал, холбогдох хууль, дүрэм, жура

2022-07-04

БАЯР НААДЫМ ҮЕЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ХҮНСНИЙ ХУДАЛДАА, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ НАРТ /Зөвлөмж/

Зөвлөмж хүргүүлэх тухай PDF хувилбараар үзэх Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй

2022-07-01

Нүхэн жорлон, угаадасны нүх, бохирын цооног ашиглагч иргэн, ААН-д зөвлөж байна

Долоо хоногт 2-3 удаа зориулалтын бодис, уусмалыг найруулж, халдваргүйжүүлж байх Усны эх үүсвэрий

2022-06-30

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.