НМХГ: Нэг тэрбумын өртөгтэй барилга 50 сая төгрөгийг аюулгүй байдалдаа зарцуулах ёстой

2022-03-24 1188

Б.ДОЛЖИНЖАВ

Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Мөн удахгүй сурагчдын амралт эхлэх гэж буйтай холбогдуулан хүүхдийн тоглоомын талбайд тавих хяналтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн хяналтын байгууллага хийхээс илүүтэй тухайн ажлыг гүйцэтгэж буй байгууллагын анхан шатны хяналт чухал байдаг. Барилга, дэд бүтцийн чиглэлийн бүтээн байгуулалтыг улсын хөрөнгөөр хийж байгаа тохиолдолд нийт төсвийн 0.5 хувиас доошгүй хөрөнгийг, хувийн хэвшлийн байгууллага 1.5 хувиас доошгүй хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл улсын төсвийн нэг тэрбум төгрөгөөр сургууль, цэцэрлэг барилаа гэхэд 50 сая төгрөгийг хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулна. Хүүхдийн тоглоомын талбайд өмнө нь осол гарч байсан. Үүнд анхан шатанд хэн хяналт тавих нь хуулиар зохицуулагдсан байдаг. Сургууль, цэцэрлэгийн орчинд тухайн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, орон сууцны гадаах талбайг СӨХ-үүд, гэр хорооллынхыг хороо, дүүргийн дарга нар хяналт тавьж, хариуцах үүрэгтэй. Тиймээс эдгээр хүмүүст үүргүүдийг танилцуулах зорилгоор зөвлөмж, мэдээллийг хүргүүлээд байна. Бид хамтарч ажиллаж  ослыг бууруулна” гэсэн юм.

Улаанбаатарын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа болон долоон сар буюу түүнээс дээш хугацаанд барилга угсралтын үйл ажиллагаа зогссон, орчиндоо эрсдэл учруулж болзошгүй барилга байгууламжуудыг хамгаалалтын горимд шилжүүлэх үүрэг, даалгаврыг захиалагч 54 ААН, иргэдэд хүргүүлсэн байна.

Энэ талаар НМХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “2022 он гарснаас хойш гуравдугаар сарын 18-ны байдлаар НМХГ-т зургаан осол бүртгэгдсэн. Эдгээрийн тав нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай, нэг нь лифттэй холбоотой осол байна. Он гарснаас хойш лифт эзэмшигч 2800 гаруй, 696 лифт ашиглагч, эзэмшигч иргэн, ААН-д мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 260 барилга байгууламжийн захиалагч, гүйцэтгэгч, ААН, иргэдэд хөдөлмөрийн болон орчны аюулгүй байдлаа хангаж ажиллахыг зөвлөж, тусалсан” гэсэн юм.

НМХГ-т оны эхний гурван сарын байдлаар 1644 албан бичиг, 806 өргөдөл, гомдол ирснээс барилга, байгууламжтай холбоотой 132 гомдол иржээ. Эдгээр 132 гомдлын дагуу улсын байцаагч нар хяналт шалгалт хийж, 14 ААН, таван иргэнд 53 сая төгрөгийн торгууль, зөвшөөрөлгүй 27 барилгад прокурорын албан даалгавар гаргуулж үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 60 (6792)

 

Холбоотой мэдээ

Н.Энхтуяа: Барилгын захиалагч, гүйцэтгэгч нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйг судалгаагаар тогтоолоо

Нийслэлийн Прокурорын газраас хуулиар харьяалуулсан байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын 2021,

2022-06-27

SOS: Амьд явах баталгаагүй ажилчин ангийнхан

эх сурвалж: https://news.mn/r/2567975/ Нийслэлд баригдаж буй зайгүй, өндөр орон сууцны хорооллууд

2022-06-24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүнсний аюулгүй байдлыг хангахад үндэсний лавлагаа лаборатори чухал үүрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдл

2022-06-08

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.