Иргэд рентген зураг авахуулахдаа хамгаалалтын хувцас шаардах хэрэгтэй гэв

2022-03-01 1086

Өглөөний сонин 2022-03-01

Улсын хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 413 эрүүл мэндийн байгууллагад 1084 цацрагийн үүсгүүр, аппарат тоног төхөөрөмж ашигладаг байна.

Үүний 60 хувь буюу 252 шүдний эмнэлэгт 423 рентген аппаратаар оношилгоо хийж байгаа аж. Шүд, эрүү нүүрний өвчлөл ихэсч байгаа цаг үед энэ нь сайн талтай ч багагүй зөрчил илэрч буй аж. Тухайлбал,  Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, Цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, Цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг мөрдөж ажилладаггүй, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж, хэвшүүлээгүй зөрчлийг мэргэжлийн хяналтынхан илрүүлжээ. Мөн өвчтөн, үйлчлүүлэгчид цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэл өмсүүлдэггүй, ажиллагсдаа сургалтад тогтмол хамруулдаггүй, Рентген кабинет, ажлын байранд цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийх багажгүй зөрчил илэрдэг гэнэ.

МХЕГ-ын Сургалт хөгжлийн төв Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран “Шүд, эрүү нүүрний өвчний үеийн радиологи оношилгоо, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт хамтарсан сургалт зохион байгуулсан байна. Нийт 65 байгууллагын эмч, ажиллагсдыг хамруулсан сургалтаар цахим /igov.mn/-аар хэрхэн бүртгүүлэх, хүсэлт илгээх заавар,  ажлын байрны цацрагийн хэмжилт, хамгаалалтын хувцас хэрэглэл,  цацрагийн тухай үндсэн ойлголтууд,  цацрагийн биологийн үйлчлэл, мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт зэрэг сэдвээр мэдээлэл түгээв. Түүнчлэн байгууллагын цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй байх, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг сайжруулах талаар зөвлөмж өгчээ.

Холбоотой мэдээ

Н.Энхтуяа: Барилгын захиалагч, гүйцэтгэгч нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйг судалгаагаар тогтоолоо

Нийслэлийн Прокурорын газраас хуулиар харьяалуулсан байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын 2021,

2022-06-27

SOS: Амьд явах баталгаагүй ажилчин ангийнхан

эх сурвалж: https://news.mn/r/2567975/ Нийслэлд баригдаж буй зайгүй, өндөр орон сууцны хорооллууд

2022-06-24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүнсний аюулгүй байдлыг хангахад үндэсний лавлагаа лаборатори чухал үүрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдл

2022-06-08

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.