Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.09.03/

2021-09-03 405

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 243 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 199.391 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 749 объектын 109.943 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав.

Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ:

Улсын хэмжээнд Ковид-19-ийн шинжилгээ авах явуулын болон түр 8 цэгт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авлаа. Шинжилгээ авах цэгүүдэд сорьц авах багийн бүрэлдэхүүн дутуу, яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдал хангагдаагүй, иргэдэд тавих эрүүл мэндийн хяналт хангалтгүй, түр тусгаарлах өрөөг бэлдээгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Вакцинжуулалт:

Орон нутгийн хэмжээнд 10 аймгийн вакцинжуулалтын 12 цэгт хяналт тавин ажилласан бөгөөд дархлаажуулалтын явцад урвал, хүндрэл бүртгэгдээгүй байна.

Нийслэлийн хэмжээнд Вакцинжуулалтын 8 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, эм тарианы хангамж дутагдалтай, биологийн шингэн асгарсан үед цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх цомоггүй, хүлээлгийн хэсгийг зохион байгуулаагүй, халдваргүйжүүлэлт хангалтгүй байв. Илэрч буй зөрчил, дутагдлыг арилгуулахаар зөвлөмж хүргүүлэн, мэргэжил арга зүйгээр хангасан байна.

Шалгалтад хамрагдсан вакцинжуулалтын цэгүүдэд дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл болон вакцины устгал бүртгэгдээгүй.

Аюултай хог хаягдал:

Нийслэлийн хэмжээнд Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 187 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 36 тусгаарлан ажиглах байр, 13 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 7 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 243 цэгээс 13500.6 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 13500.6 кг хогийг устгаснаас 12001.4 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булаж, 1499.2 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 16 тээврийн хэрэгсэл, 56 хүн ажиллажээ.

Хилийн хяналт шалгалт:

Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 10 тир автомашинаар 191.96 тн бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 54 аж ахуйн нэгжийн 948.8 тн /бүх төрлийн боловсруулсан хүнс 426.98 тн, ургамлын гаралтай бүтээгдэхүүн 167 тн, мал амьтны гаралтай 9.6 тн, ахуйн бараа 61.5 тн, эм эмнэлгийн хэрэгсэл 38.3 тн зэрэг/ бараа бүтээгдэхүүнийг хилийн хяналтад хамруулан хилээс чөлөөлсөн байна.

Лабораторийн шинжилгээ:

2021.09.02-ны өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид шинжилгээнд 306 дээж хүлээн авч, 176 дээжийн шинжилгээний хариу гарсан. Удирдамж, Улсын байцаагчийн шинжилгээнд өгсөн Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 7, Орчны усны шинжилгээний 3, Арчдасны шинжилгээний 9, Албан хүсэлтээр ирүүлсэн Орчны шинжилгээний 3, нийт 22 дээж шаардлага хангаагүй байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:

Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх пост, хяналтын цэгүүдээр зөвшөөрөлтэй түүхий нүүрс 2 тээврийн хэрэгслээр 88тн, Таван толгой түлш ХХК-ийн мидлинг 11 тээврийн хэрэгслээр 225 тн, дамжин өнгөрсөн түүхий нүүрс 11 тээврийн хэрэгслээр 534.8 тн тус тус бүртгэгдэн нэвтэрсэн.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

Худалдаа, үйлчилгээний газруудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 08 дугаар сарын 27-ноос 09 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар аймаг орон нутагт 618, нийслэлд 2535 нийт 3153 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Шалгалтын явцад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй 932 зөрчлийг илрүүлэн 518 буюу 55.6 хувийг арилгуулж, 110 заалт бүхий 83 зөвлөмжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 72 заалт бүхий 13 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, 8 нэр төрлийн, 378 ширхэг 908935 төгрөгийн шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комисст шилжүүлсэн байна.

Илэрсэн зөрчил:

1.Орох хэсэгт ажилтан болон үйлчлүүлэгчийн COVID 19 QR verity апликейшнээр QR код уншуулж, вакцины тун бүрэн авсан эсэх, эмнэлгийн магадалгааг шалган нэвтрүүлэх ажилтан томилж ажиллуулаагүй-81

2.Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй-116

3.Худалдааны газрууд үйлчлүүлэгчийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулж, чиглүүлэгч бүхий тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй-53

4.Үйлчилгээний ажилчид дархлаажуулалтын 2 тунд бүрэн хамрагдаагүй, өвчлөөд эдгэрсэн талаар Эрүүл мэндийн байгууллагын магадлагаагүй ажилтан болон түрээслэгчдийг ажиллуулсан-22

5.Үйлчилгээний газрын ажилчдад зориулсан ахуй хангамжийн өрөөгөөр хангаагүй /хооллох, хувцасаа солих/-48

6.Хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй-74

7.Ажилчдад гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчлэх ариун цэврийн өрөөгүй-83

8.Халдвараас сэргийлэх зөвлөмжийг шаардлагатай цэг хэсэгт байршуулж, мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулаагүй-37

9.Агаар сэлгэлт хийх боломжгүй, механик агааржуулалтын төхөөрөмж ажиллагаагүй-17

10.Ажлын байр, ариун цэврийн өрөө,  тээврийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж зэрэг хүний гар хүрэх угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутамд хийгээгүй-80

11.Ажиллагсад халдвар хамгааллын хэрэгсэлгүй ажиллаж байсан /амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт/-45

12.Ажиллагсдад  халдваргүйтгэлийн бодисын 5-аас доошгүй хоногийн нөөцийг бүрдүүлээгүй-34

13.Сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй-139

14.Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар урьдчилан захиалга авч үйлчлэх нөхцөл бүрдүүлээгүй-28

15.Шууд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг ил, задгай худалдаалсан-75 зэрэг зөрчил илэрсний 55.6 хувийг арилгуулав.

Холбоотой мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.10.14/

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 190 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай,

2021-10-14

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.10.02/

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 189 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай,

2021-10-02

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.10.01/

Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 216 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай,

2021-10-01

© 2021 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.