Ө.ЦОГГЭРЭЛ : Замын-Үүд боомт халдвар, хамгааллын зохион байгуулалтыг сайжруулсан

2021-08-09 1072

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Ө.Цоггэрэлээс өнөөгийн халдвар, хамгааллын нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Тэрээр “Цар тахлын нөхцөл байдалд Замын-Үүд боомтын хил нэвтрэлцэх цэгийн улаан, шар бүсийн дүрмийг шинэчлэн тогтоосон. Энэ хугацаанд улаан бүс дэх орох, гарах тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх байгууламжийг (хаалга) барьж ашиглалтанд оруулаад байна. Одоо улаан бүсээр нэвтэрч буй бүх тээврийн хэрэгсэл халдваргүйжүүлэх байгууламжаар орж байгаа. УГ байгууламж нь өдөртөө 500 машин нэвтрэх хүчин чадалтай.

Түүнчлэн улаан бүс дотор хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуйн улсын байцаагч нар жолооч нарт давхар хяналтыг тавьж ажиллаж байна. Тухайлбал, жолооч нараас эрүүл мэндийн асуумж авах, халууныг нь шалгах, харааны эрт илрүүлэг буюу тухайн хүний биеийн байдлыг тандан судлах, тээврийн хэрэгслийн кабины ариутгалыг хийх зэрэг ажлууд хийгдэж байна.

Боомтын бүсэд халдвар, хамгааллыг чанд сахиулах зорилгоор хяналтын байцаагч болон жолооч нарын халдвар, хамгааллын хувцасыг солиулах тусгай цэгийг шинээр байгуулсан байгаа.

Өөрөөр хэлбэл бүс хоорондын дэглэм, халдвар, хамгааллын зохион байгуулалт өмнөхөөсөө эрс сайжирсан гэж хэлж болно” гэлээ.

http://www.arslan.mn/politics/government/629579.shtml?fbclid=IwAR2CPEomqTJAOOuki4ChD_nwHZ_Wz7zyHwISKNNexqKp-FA9isTtdfjFT14

АРСЛАН.МН

Холбоотой мэдээ

С.Даваасүрэн: Зөрчлийн тухай хуулийн “торго” гэдэг хатуу заалт ААН-үүдийг бухимдуулж байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Даваасүрэнтэй ярилцлаа. 

2021-08-26

Л.ЭРДЭНЭЧУЛУУН: ТӨРИЙН АЖЛЫГ МӨНГӨ ГЭЖ ХАРДАГ АЛБАН ТУШААЛТНУУД ОЛОН БАЙНА

Өдрийн сонин - Төрийн албаны хууль бус үйлдлийг илчилдэг, хариуцлага тооцдог, халдаг, чөлөөлдөг с

2021-08-11

Ө.ЦОГГЭРЭЛ : Замын-Үүд боомт халдвар, хамгааллын зохион байгуулалтыг сайжруулсан

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Ө.Цоггэрэлээс өнөөгийн халдвар, хамга

2021-08-09

© 2021 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.