Ковидгүй зундаа хоггүй аялаарай

2021-05-25 5162

Цар тахлын улмаас дэлхий даяар хоёр дахь жилдээ хөл хорио тогтоож, амны хаалт зүүж, халдвар хамгааллын арга хэмжээг авсаар байна. Манай улсад өнгөрсөн оны 11 дүгээр сард дотоодын халдвар бүртгэгдсэнээс коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг халдвар хамгааллын олон арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлсний үр дүнд 18-аас дээш насны хүн амын 88 хувийг коронавируст халдварын эсрэг нэгдүгээр тунд, 40 хувийг хоёрдугаар тунд хамруулж, ихэнх худалдаа үйлчилгээ, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сэргээж, орон нутагт зорчих хөдөлгөөнийг нээсэн. Халдварын улмаас хагас жил илүү хугацаанд нийслэл болон суурин газруудад хөл хорионд байсан иргэд бусад аймаг, орон нутаг, нийслэл рүү чөлөөтэй зорчих болсон хэдий ч халдвар хамгааллын дэглэмийг үргэлжлүүлэн мөрдөж амны хаалт зүүх, зай барих, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй, айл хэсэхгүй байхыг зөвлөж байна.

Түүнчлэн өдөр тутмын хэрэглээ болж буй амны хаалтыг хэрэглэсний дараа ил задгай хаяхгүй байхыг зөвлөж байна.

 

Холбоотой мэдээ

Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ худалдан борлуулагч, худалдан авагчдад зөвлөж байна

БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЗАХ ЗЭЭЛД ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ГЭЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН АНХААРАЛД: -Ө

2022-09-02

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ аюулгүй хүнсээр, тогт

2022-08-31

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.