Таван төрлийн 55 үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

2021-04-02 1231

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас төрийн үйлчилгээг иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, ил тод хүргэх зорилгоор www.igov.mn цахим системийг шинээр ашиглалтад орууллаа.

Цахим систем ашиглалтад орсноор  иргэд, аж ахуйн нэгжид үзүүлдэг таван төрлийн 50 гаруй үйлчилгээг цахимаар авах боломжтой болж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвөөр үйлчлүүлж буй аж ахуйн нэгжийн хүсэлтийн талаас илүү хувийг ЭИХХЦХГ, ЦЦАБХГ-т хандсан хүсэлт эзэлдэг. Цахим системийг ашигласнаар экспорт, импорт, хилийн хорио цээрийн чиглэлийн 37, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын чиглэлийн 14, тэсрэх материал ашиглах чиглэлийн 2, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой 1, тоног төхөөрөмжтэй холбоотой 1 үйлчилгээг тус бүр цахимаар авах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн эдгээр чиглэлийн гэрчилгээ, мэдэгдэл, тусгай зөвшөөрөл олголтын мэдээллийг шууд харах боломж бүрдэнэ.

Энэхүү цахим систем нь төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох Е-mongolia-тай холбогдсон бөгөөд иргэд, аж ахуйн нэгж аль ч системээр нь үйлчлүүлэх боломжтой юм.

 

 

 

 

 

Төрийн үйлчилгээг ийнхүү цахимжуулж байгаа нь иргэдийн цаг зав, зардлыг хэмнэж, албан бичгийн шийдвэрлэлт, гэрчилгээ мэдэгдэл, тусгай зөвшөөрөл олгох явцыг ил тод, нээлттэй болгохын зэрэгцээ цар тахлын энэ үед коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх боломжийг олгож байна.

Холбоотой мэдээ

“Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа

Улсын онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тушаалаар “Коронавируст

2021-05-07

© 2021 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.