КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ТҮВШИНГ ДӨРВӨН ӨНГӨӨР АНГИЛНА

2021-02-21 4964

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр болж “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг баталлаа.

Тархалтын түвшинг дөрвөн өнгөөр ангилж, тус бүрт нь төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулжээ.

–       Ногоон түвшин /Сүүлийн 28 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй. Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлнэ/

–       Шар түвшин /зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай. Сүүлийн14 хоногт бүртгэгдсэн болон зөөвөрлөгдсөн тохиолдол нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоогүй байх. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно/

–       Улбар шар түвшин /Халдвар голомтот тархалттай. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдол болон голомт нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоотой, тодорхой хүн амын хүрээнд хязгаарлагдсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно/

–       Улаан түвшин /Халдвар хүн амын дунд өргөн тархалттай. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдол нийт хүн амын дунд тархсан.

–       Шинээр батлагдсан тохиолдлын 25-аас дээш хувьд халдварын эх уурхай тодорхойгүй буюу тархвар зүйн холбоогүй

–       10 мянган хүн тутамд өвчлөлийн түвшин 5.1-ээс их. PCR шинжилгээний эерэг илэрсэн хувь 2.1-ээс их

–       10 мянган хүн амд эмнэлэгт хэвтэлтийн түвшин 5-аас их

–       10 мянган хүн амд нас баралтын түвшин 0.1-ээс их. Улаан түвшинд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлан, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг тусгайлсан журмаар зохицуулна/

2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс Шар түвшинд шилжих юм. Ингэснээр цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв, диско баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга/гэр бүлээс бусад/ уралдаан, тэмцээн зохион байгуулахаас бусад бүх үйл ажиллагаа нээгдэж, хэвийн горимоор ажиллах боломжтой болж байна. Эдгээр хязгаарласан үйл ажиллагаануудыг эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн нээх эсэхийг тухай бүрт шийдвэрлэнэ.

Холбоотой мэдээ

Сургуулийн орчинд хадгалах болон хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан 215 зөрчлийг арилгууллаа

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сургуулийн орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар,

2022-09-26

Б.Баасандорж: Нэг хүн, нэг компанийн эрх ашиг бус нийтийн эрх ашиг чухал

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газартай хамтран улс

2022-09-07

Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөн, зохион байгуулна

Засгийн газрын (2022-09-05) өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах үү

2022-09-05

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.