Самар бэлтгэлийн явцад урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ

2020-10-02 1639

Ойн дагалт баялаг түүж бэлтгэж, худалдаалж, тээвэрлэж байгаа байдалд цаг үеийн шинжтэй, болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Зүүнбаян-Улаан сум, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар, Бат-Өлзий сум дахь сум дундын ойн ангид ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэлийн явцын байдалд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГ-тай хамтран урьдчилан сэргийлэх шалгалтыг 2020.09.28-10.01-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Шалгалтаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх самарны эрхийн бичиг олголт, тээвэрлэлт, байгалийн баялаг ашигласны төлбөрийн барагдуулалт, тухайн сум орон нутгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ, ТХГН-ий хамгаалалтын захиргаа, ой анги, самар бэлтгэж буй иргэд, байгууллагуудад самар бэлтгэлийн ажлын зохион байгуулалт, хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт, Ойн түймэр, ойн орчны хог хаягдал, бохирдлоос сэргийлэх талаар шалгалт хийж, заавар зөвлөмж өгч зарим зөрчлийг газар дээр арилгуулжээ.

Түүнчлэн ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэхдээ хог хаясан, ойд орчны бохирдол үүсгэсэн, ойн түймэр гаргах эрсдэл үүссэн тул тухайн сум, орон нутгийн удирдлага, Ойн анги, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлж байгаа аж.

 

Холбоотой мэдээ

“Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа

Улсын онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тушаалаар “Коронавируст

2021-05-07

© 2021 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.