ҮР ТАРИАНЫ ТАЛБАЙД МАЛ ОРУУЛАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

August 23, 2022 331
Газрын тухай хуулийн 54.3-т Тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал, амьтан оруулах, бэлчээхийг хориглоно, Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээх, тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно гэж заасан байдаг.
Иймд тариалангийн бүс нутгийн малчид малаа үр тариа, ногооны талбайд оруулахгүй байх, хариулгатай байлгахыг зөвлөж байна.
Тариалангийн талбайд мал оруулсаны улмаас тариаланчдад хохирол учруулсан тохиолдолд баримтжуулан ХХААХҮ, ХЗДХ, Сангийн сайдын 2018 оны А/136, А/158, А/210 дугаар хамтарсан тушаалаар баталсан аргачлал, журмын дагуу харьяа сумын ЗДТГ-т мэдэгдэж хохирлыг тооцуулж шүүхээр нэхэмжлэлх, Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж хариуцлага тооцуулах боломжтой.
Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд тариалангийн талбайд мал оруулсан иргэн, байгууллагад 300.000-5.000.000 төгрөгөөр торгохоор заасан байдаг.

Холбоотой мэдээ

ҮР ТАРИАНЫ ТАЛБАЙД МАЛ ОРУУЛАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Газрын тухай хуулийн 54.3-т Тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрө

August 23, 2022

УРГАЦ ХУРААЛТАД АНХААРАХ ЗӨВЛӨМЖ

Энэ жил тариалангийн зарим нутгаар хур бороо ихтэй байгаа нь таримлын болц удаашрах, ногоон тариа тү

August 23, 2022

Өргөдөл, гомдлын мэдээллийг 📧ЦАХИМААР📧хүлээн авч байна.

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь өргөдөл, гомдлын мэдээллийг 📧ЦАХИМААР📧хүлээн авч байна.

June 15, 2022

© 2022 Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.