Идэр, Алдархаан сумын нутаг дэвсгэрт барилгын болон авто зам, замын барилга, байгууламжийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн карьерын үйл ажиллагаанд шалгалт хийлээ

November 2, 2021 198

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 04 дүгээр цахим хурлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 07/565 дугаар удирдамжаар Идэр, Алдархаан сумын нутаг дэвсгэрт барилгын болон авто зам, замын барилга, байгууламжийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн карьерын үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Шалгалтаар Яруугийн голын хамгаалалтын бүсэд тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан, техникийн нөхөн сэргээлтийг хийгээгүй, хаягдал чулуулгийн овоолгийг цэвэрлээгүй зөрчил гаргасан 1 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, шалгалтын явцад олборлолт хийсэн талбайн нөхөн сэргээлтийг хийлгэлээ. Нэр бүхий 3 аж ахуйн нэгжид нөхөн сэргээлт хийлгэхээр улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, хяналт тавин ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ

Завхан аймгийн нутаг дэвсгэр дэх улсын чанартай авто замуудын ашиглалт, засвар арчлалт

2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын ба

November 2, 2021

Үйлчилгээний ажилчид дархлаажуулалтын 2 тунд бүрэн хамрагдсан байх

Үйлчилгээний ажилчид дархлаажуулалтын 2 тунд бүрэн хамрагдсан байх, өвчлөөд эдгэрсэн талаар Эрүүл мэ

July 19, 2021

© 2021 Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.