ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

August 31, 2021 220

2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан бүх шатны боловсрол, сургалтын байгууллагуудын хичээлийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаанд боловсрол, эрүүл ахуй, хүнсний чанар стандартын чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалтыг 08 сарын 25-ны өдрөөс эхлэх зохион байгуулж байна.
Шалгалтаар корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлэн байдал хангасан эсэх, барилга байгууламжийн засвар, үйлчилгээ, эдэлбэр газар, ногоон байгууламж, цардсан талбай, биеийн тамир, тоглоомын талбайг тохижуулсан байдал, унд, ахуй, хэрэглээний усны чанар, аюулгүй байдал, багшийн хүрэлцээ, сургалтын хэрэглэгдэхүүний хангамж, хамран сурах хүүхдийн тоо, хамрагдалтын хувь, анги дүүргэлтийн урьдчилсан төлөв байдал, элсэлтийн үйл ажиллагаа, сургалтын үйл ажиллагааг цахимаар явуулах бэлтгэл, хүүхдийн аюулгүй байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах нөхцөл боломж хангасан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай албан шаардлага, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.
Урьдчилан сэргийлэх шалгалтанд Арвайхээр сумын 12 цэцэрлэг, ЕБ-ын 6 сургууль хамрагдаад байна.
Шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан бүх шатны боловсрол, сургалтын бай

August 31, 2021

ТАРВАГА АГНАСАН, МАХЫГ НЬ ХУДАЛДАН АВСАН ИРГЭДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЛОО

Уянга сумын Жаргалант багийн нутагт 22 ширхэг тарвага агнан махыг нь худалдан авсан зөрчлийг шалгаж

August 31, 2021

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР ЖОЛООЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА.

Ажлын байранд тавигдах шаардлага: Туршлага: • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой; • Жолоо

June 30, 2021

© 2021 Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.