БОГД СУМАНД ТАРВАГА АГНАСАН ЗӨРЧИЛД АРГА ХЭМЖЭЭ ТООЦЛОО.

September 1, 2020 157

Богд сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол гарч аймгийн Онцгой комисс хуралдаж Богд сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлах арг хэмжээ авч шинжилгээ хийхэд “сөрөг буюу тарваган тахал өвчний халдвар” илрээгүй.

Тарвага хууль бусаар агнасан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2 ширхэг тарвага хууль бусаар агнасан 1 иргэнд 150.000 төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын 720.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа эрсдэлтэй үед хууль бусаар тарвага агнах, мах арьс түүхий эдийг худалдах, худалдан авахгүй байх, тарваган тахал өвчнөөс сэргийлэхийг анхааруулж байна.

Холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран хууль бусаар тарвага агнах, мах, түүхий эдийг худалдах, худалдан авах зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариуцлага тооцох зорилгоор хяналт шалгалтыг эрчимжүүлж байна.

Холбоотой мэдээ

БОГД СУМАНД ТАРВАГА АГНАСАН ЗӨРЧИЛД АРГА ХЭМЖЭЭ ТООЦЛОО.

Богд сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол гарч аймгийн Онцгой ком

September 1, 2020

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА.

МУ-ын Засгийн газрын 2020 оны 188 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээл

August 13, 2020

© 2020 Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.