УВС АЙМАГТ МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨР 1117 МАЛ ӨВЧЛӨӨД БАЙНА.

2021-11-22 50
Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар 3 багийн 68 өрхийн 326 үхэр, 753 хонь, 38 ямаа нийт 1117 мал өвчилсөн байна.
Халдвар илэрсэн бүсүүдэд пост ажиллуулж голомттой бүсээс гарах голомтот бүсрүү нэвтрэх гэсэн тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж хариу буцаасан.
Мөн шаардлагатай эмнэлгийн дуудлага, түлш, нүүрсний машин техникийг ариутган нэвтрүүлж, гарган ажиллаж байна.
Сумын засаг дарга Б.Батсайхан аймгийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагч Н.Батбаяр, Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн улсын байцаагч Б.Галбадрах нар тархвар зүйн судалгааны ажилаар сумын төвийн ойр орчмын өрхүүдээр орж ажиллаж байна.
Гоц халдварын голомтын бүсэд 413 өрхийн 112642 мал сэжигтэй бүсэд 76 өрхийн 38264 мал хамгаалалтын бүсэд 51 өрхийн 41604 мал байна.
Сумын онцгой комисс хуралдаж Сумын онцгой комисс хуралдаж мал, амьтны халдварт өвчний хяналтын асуудал хариуцсан улсын ахлах байцаагч Л.Нямхүүд нөхцөл байдлаа танилцуулж хамгаалалтын бүсэд байгаа 6000 үхэрийг шүлхийн өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины тунг шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ

УВС АЙМАГТ МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨР 1117 МАЛ ӨВЧЛӨӨД БАЙНА.

Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдээд байна. Одоо

2021-11-22

МАЛ ЭМНЭЛГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2021 оны 01/161 тоот удирдамжийн дагуу Увс аймагт

2021-10-22

ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

"УВС ТҮНШЛЭЛ - 2021" үзэсгэлэн худалдаа, "Чацарганы баяр" 2021 оны 10-р сарын 21-23 ны өдрүүдэд Увс

2021-10-22

© 2021 Увс аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.