ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

2021-10-22 104
“УВС ТҮНШЛЭЛ – 2021” үзэсгэлэн худалдаа, “Чацарганы баяр” 2021 оны 10-р сарын 21-23 ны өдрүүдэд Увс амйгийн бөхийн өргөөнд зохион байгуулагдаж байна. үзэсгэлэн худалдаанд Увс аймагт үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, ААН нэгжүүд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон нийтэд дэлгэн, сурталчилан оролцож байна.
Үзэсгэлэнд оролцож байгаа ААН, иргэдийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэээр аймгийн МХГ-ын Хүнсний чанар стандартын хяналт, Эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нар хамтран хяналт тавьж ажиллаж байна.
Үзэсгэлийн үеэр МХЕГ-аас хэрэгжүүлж байгаа “Дижитал шилжилт”-н хүрээнд МХГ-ын үйл ажиллагаа цахимжиж байгаатай холбогдуулан иргэд аж ахуй нэгжүүдэд Дижитал шилжилтийг сурталчилан таниулах, иргэдэд МХГ-аас үзүүлдэг төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой талаар сурталчилан үзэсгэлэнд оролцож байгаа зарим сумуудын аж ахуй нэгжүүдийг IGOV.MN цахим системд бүртгэх зэрэг ажлуудыг зохион байгууллаа.
Мөн Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторын хамт олон үзэсгэлэнд оролцож байгаа иргэд, ААН-үүдэд лабораторынхоо үйл ажиллагааг сурталчилан лаборатороос авч болох үйлчилгээний талаар мэдээлэл өгч ажиллалаа.

Холбоотой мэдээ

УВС АЙМАГТ МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨР 1117 МАЛ ӨВЧЛӨӨД БАЙНА.

Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдээд байна. Одоо

2021-11-22

МАЛ ЭМНЭЛГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2021 оны 01/161 тоот удирдамжийн дагуу Увс аймагт

2021-10-22

ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

"УВС ТҮНШЛЭЛ - 2021" үзэсгэлэн худалдаа, "Чацарганы баяр" 2021 оны 10-р сарын 21-23 ны өдрүүдэд Увс

2021-10-22

© 2022 Увс аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.