МХЕГ БОЛОН УВС АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН УЛСЫН БАЙЦААГЧ НАР ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2021-10-21 403
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2021 оны 01/161 тоот удирдамжийн дагуу Увс аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний үйлдвэр, цехүүдийн үйл ажиллагаанд МХЕГ-ын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч, аймгийн МХГ-ын хүнсний чанар стандарт, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын бацаагч нар хамтран төлөвлөгөөт хяналт шалгалт хийж ажиллаж байна.
Хяналт шалгалтын хүрээнд Улаангом сумын 1-р багт үйл ажиллагаа явуулж байгаа байгаа “Торгон жимс” ХХК-ын цэвэр усны цех, чацаргана боловсруулах цех, Улаангом сумын 12-р багт үйл ажиллагаа явуулж байгаа “Сансаржим” хоршооны Сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах цехт шалгалт хийж илэрсэн зөрчлүүдэд зөвлөмж өгч зөрчлийг арилгах чиглэлээр хугацаатай албан шаардлага өгч ажиллалаа.

Холбоотой мэдээ

УЛИАС, БУРГАС МОДНЫ ТАРЬЦ СУУЛГАЦ БЭЛТГЭЖ БАЙНА

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа "Тэр бум" мод үндэсний хөдөлгөөн, Увс аймаг хэрэгж

2022-05-18

“ЭКО ПАРАД” -Д ОРОЛЦЛОО

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа "Тэр бум" мод үндэсний хөдөлгөөн, Увс аймаг хэрэгж

2022-05-12

УВС АЙМАГТ МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨР 1117 МАЛ ӨВЧЛӨӨД БАЙНА.

Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдээд байна. Одоо

2021-11-22

© 2022 Увс аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.