БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛД ЭРҮҮЛ АХУЙН ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ?

2021-09-07 162

Эрүүл ахуйн дүгнэлт гаргуулахдаа барилгын эх загвар болон иж бүрэн ажлын зургийн нүүр хуудсанд зураг боловсруулсан байгууллагын тусгай зөвшөөрлийн шифр, хуудас бүрт зохиогчид гарын үсгээ зурж баталгаажуулсан зургийг дараах бичиг баримтын хамт хүлээн авч, хяналт хийнэ.

Үүнд:

  1. Ерөнхий архитекторын баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
  2. Барилга байгууламжийн газар олголтод хяналт тавьсан улсын байцаагчийн дүгнэлт
  3. Эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл
  4. Архитектур төлөвлөлт, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгавар
  5. Унд, ахуйн ус хангамж, бохир ус зайлуулалт, цахилгаан, дулааны техникийн нөхцөл
  6. Инженер геологийн судалгааны дүгнэлт
  7. Эрүүл мэндийн байгууллага бол хэрэгцээний тодорхойлолт
  8. Барилга байгууламжийн эх загвар зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийж байгаа тохиолдолд дээрх бичиг баримтын хамт эх загвар зураг
  9. Иж бүрэн ажлын зураг төсөлд хяналт хийж байгаа тохиолдолд дээрх бичиг баримт, эх загвар зурагт эрүүл ахуйн хяналт хийсэн улсын /ахлах/ байцаагчийн дүгнэлт, иж бүрэн ажлын зураг

Энэхүү зааварт заасан бичиг баримтын бүрдэл дутуу тохиолдолд хүсэлтийн хүлээж авахгүй болохыг анхаарна уу!

Холбоотой мэдээ

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛД ЭРҮҮЛ АХУЙН ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ?

[video width="856" height="480" mp4="http://inspection.gov.mn/new/uvs/wp-content/uploads/sites/8/202

2021-09-07

БОРШОО БООМТООР НЭВТЭРЧ БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ТОГТМОЛ ХИЙЖ БАЙНА.

Хойд хөрш ОХУ-д Коронавирус /Covid - 19/ Цар тахлын дэгдэлт нэмэгдэж байгаа энэ үед Увс аймгийн

2020-06-04

© 2021 Увс аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.