
Давст сумын Торхилогийн гол дээгүүр улсын төсвийн 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 48 метр урт төмөр бетон гүүр баригдаж байна. Гүүрний барилга угсралтын ажил дуусах шатандаа орж угсралтын ажлын явц 75 хувьтай байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Торхилог голын гүүрний угсралтын ажилд гүйцэтгэлийн хяналт хийн ажиллалаа. Тус гүүрийг 2021 оны 10-р сарын сүүлээр ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөх ёстой бөгөөд одоогийн байдлаар гүүрийн суурь, тулгүүр дам нурууг угсарч эхэлсэн, ашиглалтанд орох хугацаанаас түрүүлж өгөх төлөвлөлгөөтэй ажиллаж байна.