БОРШОО БООМТЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 75 ХУВЬТАЙ, АВТОЗАМ ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ГҮЙЦЭТГЭЛ 69 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2021-08-25 262

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд хийгдэж байгаа “Боршоо” боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх бүтээн байгуулалтын ажил үргэлжлэн явагдаж байна.

Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын автозам, барилга, эрчим хүч, дэд бүтэц, хөдөлмөр хамгааллын хяналтын улсын байцаагч нараас бүрдсэн ажлын хэсэг 2021 оны  8-р сарын 24 ны өдөр Боршоо боомтын бүтээн байгуулалтын ажилд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж ажиллалаа. Боомтын барилга угсралтын ажил 75 хувьтай , автозам замын байгууламжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 69%-тай, санхүүжилт 41%-тай явагдаж байна. Боомтын автозамын далан суурийн ажил дуусаж хучилт хийхэд бэлэн болсон. Асфальт заводыг угсрахаар  цахилгаан холбох техникийн нөхцөлөө авч заводыг суурьлуулан тохиргоо хийхэд бэлэн болоод байна. Автозам барилга угсралтын үе шатны ажлуудад Зам тээврийн хөгжлийн төвийн хяналтын инженерүүд хяналт хийн заавар зөвлөмж өгч ажиллаж байна.

Боомтын зорчигч тээврийн хэсэгт 21 ширхэг барилга байгууламж, иж бүрэн шугам сүлжээ, дэд бүтэц, зам талбай, ногоон байгууламж, зорчигч тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх орчин үеийн дэвшилтэт технологи бүхий гарцууд 2022 оны  6 сард ашиглалтад орох юм.

Холбоотой мэдээ

УЛИАС, БУРГАС МОДНЫ ТАРЬЦ СУУЛГАЦ БЭЛТГЭЖ БАЙНА

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа "Тэр бум" мод үндэсний хөдөлгөөн, Увс аймаг хэрэгж

2022-05-18

“ЭКО ПАРАД” -Д ОРОЛЦЛОО

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа "Тэр бум" мод үндэсний хөдөлгөөн, Увс аймаг хэрэгж

2022-05-12

УВС АЙМАГТ МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨР 1117 МАЛ ӨВЧЛӨӨД БАЙНА.

Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдээд байна. Одоо

2021-11-22

© 2022 Увс аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.