
Увс аймгийн Боршоо боомт 2021 оны 3-р сарын 8 нд нээгдэж ОХУ -аас Хивэг, тэжээл, бензин, дизель түлш оруулж байгаа. Боршоо боомтоор 3 дугаар сард нийт 88 тээврийн хэрэгсэл 88 зорчигч нэвтэрч 35 тн хивэг, 37.5 тн овьёос, А-92 бензин 538,5тн, А-80 бензин 382,6 тн, дизель түлш 329 тн нэвтэрсэн байна.Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хилийн хяналтын хэлтсийн албан хаагчид тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийж жолоочийн халууныг хэмжин, зорчигчийн эрүүл мэндийн асуумж бөглүүлэн тандалт хийж ажиллаж байна.