УЛААНБААТАР ХОТООС УВС АЙМАГТ ИРЭХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙГ ТАТАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА

2021-01-27 2715

Улаанбаатар хотоос  Увс аймагт ирэхээр бүртгүүлсэн, Covid-19 вирусын PCR шинжилгээ өгсөн 400 гаруй иргэнийг тусгай үүргийн 11 нийтийн тээврийн автобусаар  татан авч байна.

Үүнээс Өлгий, Өмнөговь чиглэлд – 1 автобус,  Өндөрхангай, Зүүнхангай чиглэлд- 1 автобус, Улаангом сумруу 9  автобус нэвтрэнэ.

Халдварын голомттой бүсээс ирж байгаа иргэдийг Адарганы постоор нэвтрэхэд халууныг хэмжиж асуумж авч ажиллаж байгаа бөгөөд Улаангом суманд Бөхийн өргөө, 12-р багийн төвийн байр, 4,5,11-р багийн төвийн байранд тус шинжилгээ авахаар зохион байгуулан ажиллаж байна.

Улаанбаатар хотоос ирж байгаа иргэдийг 14 хоногийн гэрийн ажиглалтанд байлгах бөгөөд Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Багийн засаг дарга нар эргүүлээр явж хяналт тавин ажиллах болно.

Иймд халдвартай бүсээс ирсэн иргэд Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг мөрдөж, халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахиж, гэрийн ажиглалтанд 14 хоног байх ба энэ хугацаанд гадуур явахгүй, айлаар зочлохгүй, гэртээ зочин урихгүй байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна.

Хэрвээ иргэн та Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээхийг анхаарна уу.

 

 

Холбоотой мэдээ

УВС АЙМАГТ МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨР 1117 МАЛ ӨВЧЛӨӨД БАЙНА.

Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдээд байна. Одоо

2021-11-22

МАЛ ЭМНЭЛГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2021 оны 01/161 тоот удирдамжийн дагуу Увс аймагт

2021-10-22

ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

"УВС ТҮНШЛЭЛ - 2021" үзэсгэлэн худалдаа, "Чацарганы баяр" 2021 оны 10-р сарын 21-23 ны өдрүүдэд Увс

2021-10-22

© 2022 Увс аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.