УВС АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ 2021.01.15

2021-01-15 1455

ХЯНАЛТ ШАЛГАЛТ: 2021.01.12-14-ны өдрүүдэд Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч 24 байцаагч Улаангом суманд үйл ажиллагаа явуулж буй Хүнсний зах 1, Хүнсний дэлгүүр 40, Хоолны газар 10,  Барааны дэлгүүр 7 , ШТС 1, Банкны салбар 4, Төрийн байгууллага 8, Эмнэлэг 2, Зочид буудал, Зоогийн газар 9, ТӨХК 2, Дулааны станц 2  нийт 86 аж ахуйн нэгжид шалгалт хийж гүйцэтгэсэн байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Шалгалтаар 3 хүнсний дэлгүүр 190м2, 2 ТӨХК-ий 1316м2, 2 эмнэлэг 1550м2, 5 барааны дэлгүүр 197м2, , 2 хоолны газар 90м2, 2 төрийн байгууллага 820м2 нийт 16 байгууллага, аж ахуйн нэгжийн 4163м2 талбайд урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн байгаад хяналт тавьж ажилласан.

ШАЛГАЛТЫН ЯВЦ: Шалгалтанд хямрагдсан байгууллагагуудын коронавирусаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэм мөрдөлт, үүрэг даалгаварын хэрэгжилтын явцад хийсэн хяналтаар:

  1. Хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээг хийсэн –  66%
  2. Орчны 50м газрын хог хаягдлыг цэвэрлэсэн – 93%,
  3. Амны хаалтын хэрэглээ – 90%
  4. Бээлийний хэрэглээ – 45%
  5. Нүүрний халхавч хэрэглэж байгаа нь – 56%
  6. Гар ариутгах бодисоор хангасан нь – 100%
  7. QR код хэвлэж тавьсан нь – 65% хэрэгжиж байгаа ч уншуулж хэвшүүсэн нь  39% хэрэгжиж  байна.

ИРЛҮҮЛСЭН ЗӨРЧИЛ: Хяналт шалгалтын явцад 120 зөрчил илрүүлж үүнээс 69 буюу 57,5 хувийг газар дээр нь арилгуулж ажилласан байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас өгсөн зөвлөмжийн хэрэгжилт 83,5 хувьтай байна.

НИЙТЛЭГ ЗӨРЧИЛ:

  1. Зарим аан QR код хэвлэж тавиагүй, байгаа хэдий ч иргэд уншуулж хэвшүүлээгүй
  2. Үйлчилгээний газрууд, ихэвчлэн хүнсний дэлгүүр, барааны дэлгүүр, хоолны газрууд хүн хооронд зай барих тэмдэг тэмдэглэгээ нь байгаа хэдий ч үйлчлүүлж буй иргэд хүн хоорондын зай барихгүй байна.

ЗӨВЛӨМЖ: Шалгалтын хүрээнд нийт 86 аж ахуй нэгжид QR код, гарын авлага, 5 төрлийн 430 гаруй зөвлөмж зурагт хуудас тарааж ажилласан байна.

Холбоотой мэдээ

УЛИАС, БУРГАС МОДНЫ ТАРЬЦ СУУЛГАЦ БЭЛТГЭЖ БАЙНА

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа "Тэр бум" мод үндэсний хөдөлгөөн, Увс аймаг хэрэгж

2022-05-18

“ЭКО ПАРАД” -Д ОРОЛЦЛОО

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа "Тэр бум" мод үндэсний хөдөлгөөн, Увс аймаг хэрэгж

2022-05-12

УВС АЙМАГТ МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨР 1117 МАЛ ӨВЧЛӨӨД БАЙНА.

Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдээд байна. Одоо

2021-11-22

© 2022 Увс аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.