
Ой бол хүн төрөлхтнийг үер уснаас хамгаалахаас гадна ган гачиг тохиолдоход нөөцөлсөн усаа харамгүй хайрладаг байгалийн гайхамшиг билээ. Мод , хөрсний ялзмаг, хатаж үхсэн ургамал хүртэл борооны усыг өөртөө шингээн газрын гадаргуу дээрх усны урсгалын хүчийг сааруулдаг байгалийн тогтолцоотой. Моддын шингээж авсан ус хөрс рүү нэвчиж, газар доорх байгалийн усан сан болон гүний усыг сэлбэдэг.
Байгалиа хайрлан хамгаалъя!
“ЗӨВ ДАДАЛ НОГООН ИРЭЭДҮЙ”