ОХУ-ЫН ТУВА УЛСЫН КЫЗЫЛ ХОТЫН КАДЕТЫН СУРГУУЛИЙН 9 СУРАГЧИЙГ БОРШОО БООМТООР ТАТАН АВАХ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2020-05-05 1289

Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 05-р сарын 04 ны өдөр ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн 9 сурагчдыг татан авах ажиллагааг Увс аймгийн Боршоо боомтын шалган нэвтрүүлэх боомтод мэргэжлийн албан хаагчдын хяналт, шалгалтын дор зохион байгууллаа. Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн 0245- р ангийн албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж, сурагчдаас асуумжийн хуудас бөглүүлэн, биеийн халууныг хэмжиж, ачаа тээшинд ариутгал хийж нэвтрүүллээ. Сурагчдаас халуурсан шинж тэмдэг илрээгүй биеийн байдал хэвийн байлаа. Сурагчдыг Батлан хамгаалах яамны төв эмнэлэгээс ирсэн эмч , итгэмжлэгдсэн төлөөлөгч, жолооч нараас бүрдсэн баг хүлээн авч 2020 оны 05-р сарын 04 ны өдрийн 12:00 цагийн үед тусгай үүргийн автобусаар тээвэрлэж Улаанбаатар хотруу хөдөллөө. Сурагчдыг Улаанбаатар хотод коронавирусын шинжилгээнд хамруулан тусгаарлана.

Холбоотой мэдээ

УЛИАС, БУРГАС МОДНЫ ТАРЬЦ СУУЛГАЦ БЭЛТГЭЖ БАЙНА

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа "Тэр бум" мод үндэсний хөдөлгөөн, Увс аймаг хэрэгж

2022-05-18

“ЭКО ПАРАД” -Д ОРОЛЦЛОО

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа "Тэр бум" мод үндэсний хөдөлгөөн, Увс аймаг хэрэгж

2022-05-12

УВС АЙМАГТ МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨР 1117 МАЛ ӨВЧЛӨӨД БАЙНА.

Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдээд байна. Одоо

2021-11-22

© 2022 Увс аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.