Танилцуулга

УВС АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ҮҮССЭН ТҮҮХ

Аймгийн Мэргэжлийн хяналт буюу төрийн захиргааны хяналтыг хэрэгжүүлэх байгууллага болох хууль эрх зүйн орчин 1995 онд Төрийн хяналт шалгалтын тухай хууль батлагдан гарснаар бүрдэж 1996 онд Засгийн газрын 264-р тогтоолыг хэрэгжүүлэн аймгийн засаг даргын 1996 оны 225-р захирамжаар аймгийн Мэргэжлийн хяналтын албыг аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг болгон зохион байгуулсан байна.

Байгуулагдах үед Мэргэжлийн хяналтын 8 улсын байцаагчид ажиллаж байжээ.

Үе үеийн дарга нар

1997-2001 онуудад Г.Авирмэд

2001- 2006 онуудад Ж.Цэвэлмаа

2006 – 2007 онуудад Б.Ядамсүрэн

2007-2014 онуудад Д.Ганхуяг

2014-2015 онуудад Ч.Орлом

2015.5 сар – 2015.12 сар  Ц.Батболд

2016 – 2017 Б.Давааням

2017 оноос – Ц.Мөнхбаяр

Одоо манай байгууллага нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шууд удирдлага дор  3 хэлтэс, 1 итгэмжлэгдсэн лаборатори нийт 47 ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулан, газрын даргаар Ц.Мөнхбаяр ажиллаж байна.

 

ФОТО МЭДЭЭ

Шинэ мэдээ

Санал асуулга

© 2022 Увс аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.