
МХЕГ-ын даргын баталсан 01/05 дугаартай удирдамжийн дагуу хоол үйлдвэрлэл, хүнсний худалдааны газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.
Хяналтад хамрагдсан газруудад дараах зөрчил дутагдал түгээмэл илэрч байна. Үүнд:
1. Үйлчлүүлэгч хоорондын зай хэмжээг 1.5-2 метр байх нөхцөлийг бүрдүүлээгүй бөөгнөрөл үүсгэсэн
2. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх санамж зөвлөмжийг ил тод байршуулаагүй
3. Шаардлагатай хэсэгт тусгаарлах хаалт хийгээгүй
4. Бүртгэлийн QR код байршуулаагүй
5. Нийтийн үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчийн асуумж судалгаа авж бүртгэл хөтлөөгүй
6. Хүнсний худалдаа эрхлэгчид ЭМС-ын А/145-р тушаалын дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй байна.
7. Хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хаяг шошгоны зөрчилтэй, гарал үүслийн бичиггүй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулах зэрэг алдаа дутагдалтай байлаа.
Иймд аж, ахуйн нэгжүүд мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг мөрдөн, халдвар, хамгааллын дэглэмээ сахиж ажиллахыг анхааруулж байна.