НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ МХХ
ХЭЛТСИЙН ДАРГА Г.ЭНХЭЭ
Үндсэн чиг үүрэг
Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс нь дүүргийн нутаг дэвсгэрт Монгол улсын хууль тогтоомж стандартын хэрэгжилтэд хяналт тавих замаар иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, чанартай ажил үйлчилгээгхүргэх хөдөлмөрлөх эрхийг хангах бизнес эрхлэгчдийн таатай орчинг бүрдүүлэн ажиллах бараа, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангуулах, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн дүүргийн нутаг дэвсгэрт салбарын хяналтын бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулах ажлыг мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо, стратеги төлөвлөлт, зарчимд нийцүүлэн мөрдөхөд чиглэсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
1. Мал эмнэлгийн хяналт
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, дүүргийн нутаг дэстгэрт , тээврийн хэрэгслээр дамжин тархах, зөрчилтэй болон эрсдэлтэй зүйлийг нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлж, Монгол Улсын хууль тогтоомж, Олон Улсын гэрээ, конвенц, стандарт, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон эрх зүйн хэм хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавих
2.Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт
Эрүүл ахуйн хяналтын чиглэл нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй байгаль, ахуйн орчин, хоол, хүнсний аюулгүй байдалтай холбоотой хүчин зүйлсийг илрүүлэх, тэдгээрийн үр дагавраас шалтгаалан үүсэх өвчин, эмгэгээс сэргийлэх, иргэдэд чанарын баталгаатай эмийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх, салбарын хяналтын бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулах ажлыг мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо, стратеги, төлөвлөлт, зарчимд нийцүүлэн мөрдөхөд чиглэсэн чигүүргийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлнэ.
3. Хүний чанар стандарт хяналт
Хүнсний бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, нийтийн хоол, согтууруулах ундаа, түүгээр үйлчилж буй аж ахуй нэгжүүдэд чанар стандартын шаардлага хангуулах болон аливаа хүнсний хордлого бусад эрсэдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг хэрэгжүүлэн ажиллах
4. Хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн хяналт
Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй аюул, аюултай хүчин зүйлсийг илрүүлэх замаар ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй ажлын байранд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ба хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, иргэд, даатгуулагчдын нийгмийн баталгааг хангуулах, хөдөлмөр эрхлэх таатай орчныг бий болгох, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, салбарын хяналтын бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулах ажлыг мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо, стратеги, төлөвлөлт, зарчимд нийцүүлэн мөрдөхөд чиглэсэн чигүүргийг хэрэгжүүлнэ.
5. Байгаль орчны хяналт
Байгалийн нөөц баялгийн зохистой ашиглалтыг сайжруулж хүний хүчин зүйлээс шалтгаалсан байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулах чиглэлээр Мэргэжлийн хяналтын байгууллагын өмнө тавигдсан зорилго, зорилтыг төсвийн шууд захирагч, нэгжийн даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр дамжуулан хэрэгжүүлэх, салбарын хяналт шалгалтын хууль тогтоомж, түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмын биелэлтийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хангуулах.
6. Геологи уул уурхайн хяналт
Ил уурхайн техник технологи, ашиглалтын системийн мөрдөлт, нөхөн сэргээлтийн чанар, ажлын гүйцэтгэл, осол аваарийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт, эрдсийн баяжуулах, боловсруулах үйлдвэрийн техник, технологийн мөрдөлт, аюулгүй ажиллагааг хангасан байдал болон бүтээгдэхүүний чанар, стандартад, эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлөөс баталсан ашигтмалт малын нөөцийн ашиглалт, нөөцийн баланс, нөөцийн хөдөлгөөний байдал, ордын олборлолтын зураг төсөл, маркшейдерийн бичиг баримт, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлийн импорт, үйлдвэрлэл, хадгалалт, хамгаалалт, худалдан борлуулалт, тээвэрлэлтийн байдал, тэсэлгээний ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардал тооцсон байдал, нөхөн төлөлтийн гэрээний хэрэгжилт болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтийн байдалд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж аж ахуй нэгж байгууллагуудад Монгол улсын хууль тогтоомж, стандарт шаардлагыг хангуулах
ХОЛБОО БАРИХ УТАСНЫ ДУГААР
1 | Ганхуяг Энхээ | Хэлтсийн дарга | 99068757 | |
2 | Улаанхүү Оюунгэрэл | Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн | 88069861 | |
3 | Үржин Гантуяа | Тасгийн дарга, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч | 94174090 | |
4 | Эрдэнэбаяр Дашням | Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч | 88615601 | |
5 | Балдандавга Баярхүү | Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч | 91576161 | |
6 | Батчулуун Батмөнх | Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч | 94113925 | 86745255 |
7 | Чимэддорж Дэнсмаа | Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч | 90686800 | |
8 | Дорж Ариунболд | Байгаль орчны хяналтын улсын байцаагч | 88099289 | |
9 | Халзан Алтанчимэг | Чанарын менежер | 99132857 | |
10 | Баярсайхан Алимаа | Нян судлагч | 99549703 | |
11 | Цогтгэрэл Цолмон | шинжээч | 99361125 | |
12 | Амарбилэг Халиун | Дээж хүлээн авагч | 99656970 | |
13 | Намсрай Наранчимэг | Шил угаагч | 88337269 | |
14 | Цогтгэрэл Цолмон | Шинжээч | 99361125 | |
15 | Пүрэв Баттулга | Жижүүр | 96662322 | |
16 | Базаррагчаа Ганбаатар | жижүүр | 80860503 | |
17 | Даваа Бадрах | Жижүүр | 96637303 | |
18 | Энхтуяа Мөнгөнжигүүр | Жижүүр | 91950059 | |
19 | Ганбаатар Батзориг | жолооч | 99230140 | |
20 | Эгзэг Казиза | үйлчлэгч | 89558528 |