БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ МХХ

ХЭЛТСИЙН ДАРГА С.БАЯСГАЛАН

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ:

Багануур дүүргийн нутаг дэвсгэрт Монгол улсын хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтэд Төрийн захиргааны хяналт тавих замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай ажил үйлчилгээг хүргэх, хөдөлмөрлөх эрхийг  хангах, бизнес эрхлэгчдийн таатай орчинг бүрдүүлэх чиг үүрэгтэй.

Д/д Хяналтын чиглэл Байцаагчийн тоо Чиг үүрэг
1 Байгаль орчны хяналт 1 Ойн хяналт- Ойн мэргэжлийн байгууллага, хууль бус мод бэлтгэл, ойн хортон шавьж, ой хээрийн түймэр зэрэгт хяналт тавих. Усны хяналт- Усны нөөц, бохирдол, хамгаалалтын бүсийн дэглэм, байгалийн ус ашиглагч иргэн аж ахуйн нэгж байгууллагад яналт тавих. Агаарын бохирдолын хяналт- Агаар бохирдуулагч суурин эх үүсвэр, агаар бохирдуулж буй иргэн, аж ахуйн нэгжид хяналт тавих. Ангийн хяналт- Хууль бусаар амьтан агнах, байгалийн амьтан үржүүлж буй, шинээр амьтан нутагшуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих. Хөрсний бохирдолын хяналт- Багануур дүүргийн хог тээвэрлэгч аж ахуйн нэгж, иргэн, төлөвлөрсөн хогийн цэг болон Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн хэрэгжилтэд хяналт тавих.
2 Барилгын техникийн хяналт 1 Барилга угсралтын чиглэлээр болон барилга байгууламж ашиглагч аж ахуйн нэгж, төрийн байгууллагад “Барилгын тухай” хууль, “Орон сууцны тухай” хууль болон холбогдох норм дүрэм стандартын хэрэгжилтэнд хяналт тавих.
3 Хүнсний чанар, стандартын хяналтын 2 Хүнсний чанар аюулгүй байдлын талаар гарсан Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам стандарт, эрх зүйн шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахад хяналт тавьж, Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр гаргасан Монгол улсын хууль, тогтоомж, стандартыг иргэд аж ахуйн нэгж байгууллагад сурталчилах, тэдгээрийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан шалган зөвлөх, зөвлөн туслах, үйлчилгээ үзүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын явц дахь чанар аюулгүй байдлын стандартад заасан хэм хэмжээг хангуулах, дотоодын хяналтыг төлөвшүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулахад хяналт тавих.
4 Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналт, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт 5 Хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх..
5 Мал эмнэлгийн хяналт 1 Мал эмнэлгийн нэгжийн стандарт шаардлагыг хангуулах, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хүнсаний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллах, чанартай ажил үйлчилгээ явуулах таатай орчныг бүрдүүлэхэд оршино.
6 Хөдөлмөрийн хяналт 1 Хөдөлмөрийн аюулгүй байдал болон хөдөлмөрийн харилцаанд иргэн аж ахуй нэгж байгууллагуудад учирч болох эрсдэлээс урьчилан сэргийлэх, холбоглрх хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах.
7 Боловсролын хяналт 1 Боловсролын байгууллагуудад таатай орчин бүрдүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг арилгах, холбогдох хууль тогтооллын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах.

Лаборатори:

Орчин үеийн шинжилгээний арга, аргачлалд тулгуурлан хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлөх хими, физик, биологийн хүчин зүйлсийг бүх төрлийн хүнс, гоо сайхан, ахуйн химийн болон ариун цэврийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэлд тодорхойлж, эрүүл ахуйн болон чанар, аюулгүй байдлын баталгааг бүрэн гаргахад тус лабораторийн зорилго оршино. Лабораторийн гүйцэтгэх гол үүрэг нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болсон хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, хүнсний аюулгүй байдлыг хангах, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бараа бүтээгдэхүүн хэрэглэх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн бие даасан хараат бус магадлан шинжилгээний дүнгээр баталгаажуулах үүрэг бүхий төсвийн хөрөнгөөр санхүүждэг хуулийн этгээд бөгөөд үйл ажиллагаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдана

ХОЛБОО БАРИХ УТАСНЫ ЖАГСААЛТ

Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс
1 Сэрээндагва Баясгалан Хэлтсийн дарга 99995197
2 Энхжаргал Өлзийбүрэн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч 99074243 96074243
3 Отгонжав Будхүү Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч 95741115 80860399
4 Эрдэнэсүх Дорждэрэм Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн 96474040
5 Жагасвай Сарантуяа Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын  байцаагч 80860400 93094554
6 Тэрбиш Энхцэцэг Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч 88050795
7 Эрдэнэбат Номин Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 95002221
8 Нямдаваа Урангоо Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч 90920530
9 Цэгмид Хишигжаргал Боловсролын хяналтын улсын байцаагч 99254146
10 Батэрдэнэ Энхсайхан Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын  байцаагч 95863649
11 Оюунбат Уранцэцэг Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч 99947488
12 Ганболд Ган-Өлзий Чанарын менежер 99260373
13 Цэвэгжав Пүрэвсүрэн Дээж хүлээн авагч 96078349
14 Үржин Наранчимэг Микробиологич /хүнс/ 99056445
15 Болдбаатар Жавзанжамъян Микробиологич /орчин/ 99989961
16 Гомбоначин Дэлгэрхишиг Химич /хүнс/ 99278144 89193053
17 Батболд Алтанзаяа Химич /орчин/ 99863987
18 Содвоо Долгорсүрэн Автоклавчин 96070168 99218785
19 Янжинсүрэн Ганьдмаа Шил сав угаагч 96093221
20 Самбуу Батхуяг Жолооч 96079083 88916465

© 2023 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.