ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ТУСГАЙ ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

ХЭЛТСИЙН ДАРГА З.БОЛОРМАА

 

Үндсэн чиг үүрэг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газар нь ажилтны  аюулгүй байдал, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй  аюул,  аюултай  хүчин зүйлсийг илрүүлэх замаар ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, болзошгүй эрсдэлээс  урьдчилан сэргийлэх,  эрүүл аюулгүй ажлын байранд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ба нийгмийн халамж, даатгал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бүрдүүлэлт, зарцуулалт,  иргэд, даатгуулагчдын нийгмийн баталгааг хангуулах, хөдөлмөр эрхлэх таатай орчин бий болгох, үйл ажиллагаа нь төрийн нууцын зэрэглэлд хамаарагддаг, төрийн  тусгай чиг үүрэг бүхий төрийн тусгай албан хаагч ажилладаг байгууллага, батлан хамгаалах, аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт  шалгалтыг  бодлогын удирдамжаар хангах, хяналтын стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулах ажлыг мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоонд нийцсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Хөдөлмөрийн хяналт

Ажлын байранд ашиглагдаж байгаа машин механизм, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, техникийн паспортын хөтлөлтийн байдалд үзлэг шалгалт хийх;

Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан иргэн, ажилтны ажил, үүргийн гүйцэтгэлтэй танилцаж заавар, зөвлөгөө өгөх;

Өргөх, тээвэрлэх механизм, даралтат сав, шугам хоолойд мэргэжлийн байгууллагаар туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэсэн эсэхийг шалгах;

Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах;

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах ажлын байр нь стандартад нийцэж байгаа эсэхийг шалгах;

Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, талуудын харилцан эрх тэгш байдлыг хангах;

Хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээнд баримтлах цагийн үндсэн цалин /хөлс/-гийн доод хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг хянах;

Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ахмад настан, насанд хүрээгүй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн харилцааны асуудлыг хянах;

Монгол Улсын иргэнийг гадаадад, гадаадын иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тэдний эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг хянах;

Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой хууль тогтоомж, стандартыг  боловсронгуй болгоход санал өгөх;

Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт

Ажлын байрны хөдөлмөрийн хортой, аюултай /хими, физик, биологи, биеийн хүч, мэдрэл, сэтгэхүй/ хүчин зүйлийг илрүүлэх, үнэлэх,  хөдөлмөрийн нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах;

Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, судалгаанд хяналт тавих;

Ажлын тусгай хувцас, нэг бүрийн болон хамтын хамгаалах хэрэгсэл нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих;

Хуульд өөрөөр заагаагүй бол химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисын ашиглалт, хадгалалтад хяналт тавих;

Ажилтанд зориулсан ахуйн байрны хүрэлцээ, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих;

Аюултай, хортой нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудад эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэг хийж, түүний мөрөөр авсан арга хэмжээний биелэлтэд хяналт тавих;

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой хууль тогтоомж, стандартыг  боловсронгуй болгоход санал өгөх;

Нийгмийн хамгааллын хяналтын хэлтэс

Нийгмийн халамжийн багц хууль тогтоомжийн  хэрэгжилт, иргэдийг нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд хамруулсан байдалд хяналт тавих;

Улс, орон нутгийн төсвөөс бүрдүүлсэн Нийгмийн халамжийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих;

Нийгмийн халамжийн сангаас олгож буй бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ,  хөнгөлөлтийн тогтоолт, олголтод хяналт тавих;

Нийгмийн даатгалын багц хууль тогтоомжийн хэрэгжилт, нийгмийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, даатгалын баазыг өргөтгөх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, даатгалын гэрээний биелэлтэд хяналт тавих;

Ажил олгогч, даатгуулагчдаас бүрдүүлсэн Нийгмийн даатгалын 5 төрлийн сангийн бүрдүүүлэлт, зарцуулалтад хяналт тавих;

Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн тогтоолт, олголтод хяналт тавих;

Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, түүний гүйцэтгэл, нийгмийн даатгалын дэвтрийн олголт, хөтлөлт, баталгаажуулалтад хяналт тавих;

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болгох талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бүрдүүлэлт, хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих;

Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаанд хяналт тавих, тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг магадлаж дүгнэлт гаргах;

Иргэдэд нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцсан бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих;

Нийгмийн хамгааллын болон өрхийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааны чадавхийг дэмжих, ядуурлыг бууруулахтай холбогдолтой арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулагдсан төсөл, зээл, тусламж, хандивын хөрөнгийн зарцуулалт, үр дүнд хяналт тавих;

 Тусгай хяналт

Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаа, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;

Төрийн хяналт шалгалтын тухай, Шадар сайдын баталсан “Тусгай хяналтын журам”-ыг үндэслэн батлагдсан хяналтын хуудсаар хяналт шалгалтыг хийж гүйцэтгэх;

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, төрийн тусгай албан хаагчид ажилладаг, үйл ажиллагаа нь төрийн нууцын зэрэглэлд хамаарагддаг, төрийн байгууллагуудад батлан хамгаалах, аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;

Төрийн тусгай байгууллагуудын үйл ажиллагаандаа мөрдөж буй хууль тогтоомжийн холбогдох заалт, тэдгээрийн хуулиар бүх шатны Засаг даргын болон аж ахуйн нэгж,  байгууллагын хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах.

 

МАНАЙ ХАМТ ОЛОН

ХОЛБОО БАРИХ 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтэс
1 З.Болормаа Хэлтсийн дарга 99089680
2 Д.Энхжаргал Хэлтсийн ахлах, Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч 99151991
3 Г.Гантөмөр Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч 99296854
4 Ц.Оюунчимэг Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч 99699807
5 З.Хадбаяр Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 94100165
6 А.Урангуа Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 99078981
7 П.Чойсүрэн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 99738956
8 Г.Баясгалан Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 99901082
9 Ю.Аюуш Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 95560702
10 А.Рэнчинванжил Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 99441778
11 Л.Эрдэнэбат Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 99092257
12 Г.Ариунбаяр Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 99078321
13 Д.Бахдамбаяр Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 99093405
14 С.Бүрэнжаргал Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 99301309
15 Д.Ганчимэг Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 99089769
16 Д.Байгалмаа Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 99889090
17 Ж.Гэрэлмаа Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 94109100
18 Г.Хуягбаатар Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 99007911
19 М.Энхжаргал Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 99162965
20 З.Отгонбаяр Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 99059828
21 О.Пүрэвжав Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч 99097445
22 О.Алтантуяа Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч 99888051
23 Б.Мөнхбат Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч 99118265
24 Э.Пүрэвсайхан Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч 88474755
25 Б.Булганцэцэг Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч 88094706
26 Э.Цэвээндулам Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч 99237179

© 2023 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.