ДЭД БҮТЦИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

 

Чиг үүрэг

Дэд бүтцийн хяналтын газар нь барилга, авто зам, тээвэр, эрчим хүч, мэдээлэл харилцаа холбоо, өргөх механизм, хэмжил зүйн салбарын таатай орчныг бий болгох, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангуулах, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, салбарын хяналтын бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулах ажлыг мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо, стратеги, төлөвлөлт, зарчимд нийцүүлэн мөрдөхөд чиглэсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Барилга байгууламжийн хяналт:

Шинээр барьж буй барилга байгууламжийн  архитектур төлөвлөлт, зураг төслийн боловсруулалт, инженер геологийн судалгааны ажлын чанар, угсралтын ажлын чанар байдал,  барилгын материал, үйлдвэрлэл болон бүтээгдэхүүний чанарт хяналт тавих, ашиглагдаж байгаа барилга байгууламжийг засварлах, арчлахтай холбогдсон хууль, тогтоомж, норм дүрэм, стандартын хэрэгжилтэд хяналт тавих.

Хяналт шалгалтын дүнг мэдээлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар холбогдох албан тушаалтан, иргэнд шаардлага тавих, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, техникийн дүгнэлт гаргах, зөвлөмж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх

Барилга байгууламжийн угсралтын ажлын технологийн аюулгүй байдал зөрчигдөх, барилга байгууламжид эвдрэл гэмтэл гаргах нөхцөл бий болсон үед тухайн ажил, ашиглалтыг түр зогсоож, шаардлагатай арга хэмжээг авч холбогдох байгууллагуудтай хамтран  хэрэгжүүлэх.

Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй барилга байгууламжийн угсралтын чанар байдал, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих.

 Хот байгуулалтын хяналт

“Барилгын тухай”, “Хот байгуулалтын тухай”  хуулиуд болон бусад холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хууль тогтоомжийг сурталчлан таниулах.

Өргөх механизмын хяналт

Барилга байгууламж, өргөх механизмын чиглэлээр гарсан эвдрэл гэмтэл, ослын шалтгааныг судлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, шаардлагатай нөхцөлд мэргэжлийн дүгнэлт гаргах, хууль тогтоомж зөрчсөнөөс гарсан хохирлын хэмжээг тогтоох, хохирлыг нөхөн төлүүлэх

Эрчим хүчний хяналт:

Цахилгаан эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн зураг төсөл, угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хэрэгжүүлэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчид хяналт тавих

Цахилгаан эрчим хүчийг зүй зохистой, хэмнэлттэй хэрэглэхэд болон шугам сүлжээг хамгаалах шаардлагыг мөрдүүлэхэд хяналт тавих

Цахилгаан эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжид гарсан осол, аваарийг судалж дүгнэлт гаргах, осол аваариас урьдчилан сэргийлэх

Газрын тос хийн хяналт:

Газрын тос олборлох, хадгалах, тээвэрлэх байгууламжийн зураг төсөл, угсралт, ашиглалтын үеийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд хяналт тавих.

Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх,  хадгалах, тээвэрлэх, түгээх байгууламжийн зураг төсөл, угсралт, ашиглалтын үеийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд хяналт тавих.

Үйлдвэрлэлийн хий үйлдвэрлэх, хадгалах, түгээх, ашиглах байгууламжийн зураг төсөл, угсралт, ашиглалтын үеийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд хяналт тавих.

Дулааны эрчим хүчний хяналт:

Дулааны эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн зураг төсөл, угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хэрэгжүүлэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчид хяналт тавих

Дулааны эрчим хүчийг зүй зохистой, хэмнэлттэй хэрэглэхэд болон шугам сүлжээг хамгаалах шаардлагыг мөрдүүлэхэд хяналт тавих

Дулааны эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжид гарсан осол, аваарийг судалж дүгнэлт гаргах, осол аваариас урьдчилан сэргийлэх;

Зуух, даралтат сав, шугам хоолой, цахилгаан, механик тоног төхөөрөмжийг бүртгэлд хамруулан холбогдох норм, дүрэмд заасан хугацаанд нь техникийн туршилт, магадлалт хийн баталгаажуулж, ашиглах зөвшөөрөл олгох

0.07 МПа-аас дээш даралттай уурын, 115С0–ийн хэмээс дээш халуунтай усны шугам хоолой, зуух, даралтат савны угсралт, засварын ажил гүйцэтгэх зөвшөөрлийг олгож, угсралт, засварын ажлын чанарын баталгаажилтыг хангуулах

Хэмжил зүйн хяналт:

Хэмжлийн нэгжийн хэрэглээ, хэмжил гүйцэтгэх аргачлалын мөрдөлт, хэмжих хэрэгслийн загварын туршилт, баталгаажуулалт, техникийн бэлэн байдал, ашиглалт, хадгалалт болон хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах, импортоор нийлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих.

Авто замын хяналт:

Авто зам, гүүр, бусад замын байгууламж, онгоц хөөрч буух зурвас, үерээс хамгаалах далангийн зураг төслийн боловсруулах, барих, засварлах, арчлах, хамгаалах, ашиглахтай холбогдсон дүрэм, журам, норм, технологи, стандартын хэрэгжилтийг шалгах

Барилга угсралт, засвар, арчлалт, хамгаалалт, ашиглалтын талаар хяналт шалгалтын дүнг мэдээлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар холбогдох албан тушаалтан, иргэнд шаардлага тавих, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, техникийн дүгнэлт гаргах, зөвлөмж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх

Авто зам, замын байгууламжаар зорчих авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал зөрчигдөх, авто зам, замын байгууламжид эвдрэл гэмтэл гаргах нөхцөл бий болсон үед тухайн авто замын ашиглалтыг түр зогсоож, шаардлагатай арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах

Авто замын тухай болон бусад холбогдох хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хууль тогтоомжийг сурталчлан таниулах

Авто зам, гүүр, бусад замын байгууламж, онгоц хөөрч буух зурвас, үерээс хамгаалах далангийн байгууламжид гарсан эвдрэл гэмтэл, зам тээврийн ослын шалтгааныг судлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, шаардлагатай нөхцөлд мэргэжлийн дүгнэлт гаргах, хууль тогтоомж зөрчсөнөөс гарсан хохирлын хэмжээг тогтоох, хохирлыг нөхөн төлүүлэх

Авто тээвэр, усан замын тээврийн  хяналт:

Автотээвэр, усан замын тээврийн салбарт мөрдөж байгаа хууль, тогтоомж, түүнд нийцүүлж автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан стандарт, дүрэм, журмыг сахиулах;

Автотээвэр, усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалтын байдал, техникийн хяналт, засвар үйлчилгээ, нийтийн тээвэр, усан замын тээвэр  эрхлэх үүргийн биелэлтийг хангуулах

Автотээвэр, усан замын тээврийн  хэрэгслийн ашиглалтын шаардлага, тээвэрлэлтийн нөхцөлийг зохих  шаардлагын дагуу хангуулж гүйцэтгүүлэхэд хяналт тавих

Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч, зорчигчийн үүргийн биелэлтэнд хяналт тавих;

Улсын захиалга, даалгавар, цаг үеийн шуурхай тээвэрлэлтэнд хяналт тавих

Тээвэрлэлтийн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, буруутай үйлдлийг илрүүлж таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авч , иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангуулах, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт хэрэгжүүлэх.

Харилцаа, холбооны хяналт:

Харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, техник, технологийн горимын хэрэгжилтэд хяналт тавих.

Харилцаа холбооны болон радио долгионы тухай хууль тогтоомжийн биелэлт, тусгай зөвшөөрөл олголт, түүний хэрэгжилтийг хянан шалгах

Тусгай зөвшөөрөлгүйгээр харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлсэн, бүртгэлгүйгээр радио давтамж ашигласан тохиолдолд үйл ажиллагааг зогсоох

Шуудангийн сүлжээний ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, техник технологийн горимын хэрэгжилтэд хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавих.

© 2023 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.