БАЙГАЛЬ ОРЧИН, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

 

ХЭЛТСИЙН ДАРГА Ж.ГАНЗОРИГ

 

Үндсэн чиг үүрэг

Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс нь экологийн тэнцэл алдагдах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, геологи, уул уухайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа болон иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах таатай орчныг бий болгох, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо, стратеги, төлөвлөлт, зарчимд нийцүүлэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Байгаль орчны хяналтын хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг

 Байгаль орчны хяналтын улсын байцаагч 1. Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Салбарын яамны баталсан дээд хязгаарт багтаан байгалийн нөөц ашиглах, бэлтгэх тусгай зөвшөөрөл олгосон байдал, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, арчилгаа, цэвэрлэгээ, тусгай хамгаалалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, тэдгээрт ажиллаж  байгаа  улсын байцаагч, ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих.
2. Байгалийн нөөц ашиглах, бэлтгэх тусгай зөвшөөрлийн олголт, байгалийн ургамлын гаралтай түүхий эд, түүний экспорт, импорт, хил дамжуулан худалдаалах үйл ажиллагаанд хяналт тавих.
3. Үслэг эдлэлийн үйлдвэр, ан амьтан өсгөн үржүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, спорт агнуурын зориулалтаар ангийн буу, сум, загасны хэрэгсэл худалдаалдаг худалдааны  төв, ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хил дамжуулан худалдаалдаг хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих.
4. Эрдэм шинжилгээний хүрээлэн, нэгдсэн төв лаборатори, газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн агуулах, дулааны цахилгаан станц зэрэг химийн бодис хэрэглэдэг, агаар, хөрсний бохирдол үүсгэдэг байгууллагууд, Озоны үндэсний алба, Агаар бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл болон ус хангамж, ус цэвэрлэх байгууламж, усны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, хог хаягдал, усны талаар хүлээсэн төрийн захиргааны төв байгууллагуудын нийтлэг эрх, үүргийн хэрэгжилтэд хяналт тавих.
5. Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгдэг байгууллагуудын үйл ажиллагаа, үнэлгээний чанар, үр дүнгийн байдал, хянан магдалгаа, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээ, эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн байдалд хяналт тавих.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг

Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч 1. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж, олон улсын төслөөр гүйцэтгэж байгаа газрын харилцаа, геодези, зураг зүйн ажил, үйлчилгээ, агаарын зураглал, зураг зүй, энэ чиглэлээр төрийн захиргааны төв байгууллага, хэрэгжүүлэгч агентлагууд, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, газрын албадаас үзүүлж байгаа бүтээгдэхүүн, үйл ажиллагаанд хяналт тавих.

Геологи, уул уурхайн хяналтын хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг

Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч /уул уурхайн хариуцсан/

 

1. Ил  уурхайн  техник  технологи, ашиглалтын  системийн мөрдөлт, нөхөн сэргээлтийн чанар, ажлын гүйцэтгэл, осол аваарийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үр дүнд хяналт тавих.
2. Эрдсийн  баяжуулах, боловсруулах үйлдвэрийн техник, технологийн мөрдөлт, аюулгүй  ажиллагааг хангасан байдал болон бүтээгдэхүүний чанар, стандартад хяналт тавих.
3. Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлөөс баталсан ашигт малтмалын нөөцийн ашиглалт, нөөцийн баланс, нөөцийн хөдөлгөөний байдал, ордын олборлолтын зураг төсөл, маркшейдерийн бичиг баримтын хэрэгжилтэд хяналт тавих.
4. Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлийн импорт, үйлдвэрлэл, хадгалалт, хамгаалалт, худалдан борлуулалт, тээвэрлэлтийн байдал, тэсэлгээний ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих.
Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч /геологи хариуцсан/ 5. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардал тооцсон байдал, нөхөн төлөлтийн гэрээний хэрэгжилт болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтийн байдалд хяналт тавих.
6. Газрын тос, байгалийн хийн хайгууль, олборлолт, тусгай зөвшөөрөл олголт, төрийн болон хувийн хөрөнгөөр хийгдэж байгаа геологийн судалгаанд хяналт тавих.

МАНАЙ ХАМТ ОЛОН 

ХОЛБОО БАРИХ 

1 Жамбалсамбуу Ганзориг Хэлтсийн дарга 98980606
2 Чадраа Энхчимэг Хэлтсийн ахлах, Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч 99140439
3 Батсуурь Энхбат Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч 95511205
4 Доржсүрэн Батзориг Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч 96076688
5 Энхбаяр Уугантуяа Байгаль орчны хяналтын улсын ахлах   байцаагч 91010879
6 Гомбосүрэн Удвал Байгаль орчны хяналтын улсын  байцаагч 96076103

93046732

7 Далантай Сонин-Эрдэнэ Байгаль орчны хяналтын улсын  байцаагч 94090600
8 Бямбасүрэн Гэрэлтуяа Байгаль орчны хяналтын улсын  байцаагч 95345507
9 Мөнхбаяр Жавхлан Байгаль орчны хяналтын улсын  байцаагч 96674808
10 Мөнхбаяр Батсайхан Байгаль орчны хяналтын улсын  байцаагч 86800344
11 Энхбат Балжинням Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч 88043696
12 Хадбаатар Нямдулам Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч 99109150
13 Төрхүү Орхон Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч 89864002
14 Мөнхбаяр Бат-Очир Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч 91777444
15 Төмөрхуяг Эрдэнэболор Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч 88044838
16 Банзрагч Отгонцэнгэл Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч 99094774
17 Алтанцэцэг Даваажав Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч 89204882
18 Түмэндэлгэр Амарсайхан Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч 99094695
19 Оюунцэцэг Оюундэлгэр Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч 99750050

99102188

20 Ганболд Нэмэхбуян Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч 99769929
НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Сэрэмжлүүлэг мэдээ

Зөвлөмж мэдээ

Шинэ мэдээ

Фото мэдээ

© 2021 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.