ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС
ХЭЛТСИЙН ДАРГА Т.ГАНБААТАР
Үндсэн чиг үүрэг
- Хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, дүрэм журмын төсөл боловсруулж, батлуулах;
- Ёс зүйн хорооны үйл ажиллгааг зохион байгуулж, удирдах, байгууллагын хэмжээнд ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
- Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Нийслэлийн орон тооны бус зөвлөлийн хэвийн үйл ажиллагааг хангах;
- Хуулийн байгууллагаар шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргаанд байгууллагыг төлөөлөн оролцох;
- Тушаалын төсөл хянах, боловсруулах;
- Улсын байцаагчдын үйлдсэн хяналт, шалгалтын баримт бичгийн хууль, эрх зүйн үндэслэлийг хянах,
- Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын бэлтгэл ажлыг хангуулж, тэмдэглэл хөтлөн, хурлаас гарах шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
- Хууль эрх зүйн сургалт зохион байгуулж, албан хаагчдад хууль зүйн туслалцаа үзүүлэх;
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулж ажиллах.
- Хүний эрхийн салбар хорооны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулж ажиллах.
- УИХ болон Засгийн газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, албан даалгавар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын тушаал, албан даалгаврын хэрэгжилтийг гаргаж, холбогдох газарт хүргүүлэх;
- Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх хянах, хадгалах;
- Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй байгуулж буй гэрээний хууль, эрх зүйн үндэслэлийг хянах;