Хэрэглэгчийн хяналтын хуудас

ХЭРЭГЛЭГЧИЙН ХЯНАЛТЫН ХУУДАС ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА.

ХЭРЭГЛЭГЧ ТА ХЯНАХ ЭРХТЭЙ.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагын эрсдэлийн удирдлагын стратегийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, аж ахуй эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах замаар хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахад хэрэглэгчийн хяналт, хариуцлага, мэдлэгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор хэрэглэгчийн хяналтын хуудсыг боловсруулан 2016 оноос нэвтрүүлж эхэлсэн.

Хэрэглэгч, үйлчлүүлэгч та хоол, хүнс, эм, гоо сайхан, барилгын материал, орон сууц худалдан авах, эмнэлэг, үсчин, гоо сайхны газар, саун, бассейнаар үйлчлүүлэхдээ үүсч болох эрсдэлээ урьдчилан тооцож, хянаж шалгахад туслах 16 хяналтын хуудсыг хүргэж байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээ, ажиллаж байгаа газрынхаа хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал түүнчлэн хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуй, халдвар хамгаалал, аюулгүй байдлыг ч хянаж үнэлэх хяналтын хуудаснууд багтсан.

Хэрвээ тус хяналтын хуудсанд заасан шаардлагыг зөрчиж байгаа бол та худалдан авч үйлчлүүлэхгүй байх эрхтэй.

Хэрэглэгч таны тавьсан хяналтын хуудсанд заасан шаардлагыг тухайн байгууллага биелүүлэхгүй байгаа тохиолдолд Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж болно.

Хэрэглэгчийн хяналтын хуудас хэрэглэх зааврыг МХЕГ-ын даргын 2016 оны 04-р сарын 21-ний өдрийн А/49 тоот тушаалаар баталсан. ТАТАХ

 

Хэрэглэгчийн хяналтын хуудсыг хэрэглэгч, үйлчлүүлэгч онлайнаар бөглөх зөвлөмж:

Хэрэглэгч, үйлчлүүлэгч нь үүсч болох аливаа эрсдэлийг тооцон сонголтоо зөв хийх, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнд үнэлгээ өгөх зорилгоор тус хяналтын хуудсыг хэрэглэнэ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас батлагдсан хэрэглэгчийн хяналтын хуудсыг байгууллагын www.ub.inspection.gov.mn цахим хуудасны “Хяналт шалгалт” цэсний “Хэрэглэгчийн хяналтын хуудас”-нд байршуулсан.

Хэрэглэгч нь онлайнаар хяналтын хуудсыг бөглөхдөө доорх хүснэгтэнд байгаа холбогдох хяналтын хуудасны арын линк дээр дарж нээнэ. Хяналтын хуудсыг бөглөсөний дараа “Илгээх” товчийг дарахад “Үр дүн харах” товч идэвхжинэ. Хяналтын хуудас бөглөсөн нийт хэрэглэгчдийн үнэлгээний нэгдсэн дүнтэй “Үр дүн харах” товч дарж танилцах боломжтой.

Хэрэглэгч, үйлчлүүлэгч онлайнаар хяналтын хуудсыг бөглөхдээ үнэлгээ өгч буй үйлдвэрлэл, үйлчилгээний газрын нэр, байршлыг бичнэ.

Хэрэглэгч, үйлчлүүлэгчид хяналтын хуудасны асуулт бүрд шаардлага хангасан бол “тийм”, шаардлага хангаагүй бол “үгүй” үнэлгээ өгнө.

Аж ахуй эрхлэгч иргэн, хуулийн этгээд өөрийн үйл ажиллагаанаас үүсч болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор батлагдсан хэрэглэгчийн хяналтын хуудсаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдээр үнэлгээ хийлгэн, дотоод хяналтад ашиглаж болно. Аж ахуй эрхлэгч иргэн, хуулийн этгээд нь хэрэглэгчийн хяналтын хуудсыг татан авч цаасаар хэвлэн ашиглана.

 

Хэрэглэгчийн хяналтын хуудас

ХЭРЭГЛЭГЧИЙН ХЯНАЛТЫН ХУУДАСНЫ КОД, НЭР

 

 

Хяналтын хуудасны нэр Онлайнаар бөглөх линк
1 Хүнсний бараа худалдан авахад хянах хэрэглэгчийн хяналтын хуудас 1 https://forms.gle/6A7y3pqNdSYpQJFw7  
2 Хоол худалдан авахад хянах хэрэглэгчийн хяналтын хуудас 2 https://forms.gle/LydKdZm49uwa8N348
3 Гоо сайхны бараа худалдан авахад хянах хэрэглэгчийн хяналтын хуудас 3 https://forms.gle/dARcQuzKAZVuSg317
4 Эм худалдан авахад хянах хэрэглэгчийн хяналтын хуудас 4 https://forms.gle/YTvmLvP4QAKUY9cUA
5 Эмнэлэг, амбулаториор үйлчлүүлэхэд хянах хэрэглэгчийн хяналтын хуудас 5 https://forms.gle/ahiZZRPbGD4RPy6x8
6 Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээг хянах хэрэглэгч/даатгуулагч/-ийн хяналтын хуудас 6 https://forms.gle/yfz2FuA6n7HoniYJ8
7 Үсчний газраар үйлчлүүлэхэд хянах хэрэглэгчийн хяналтын хуудас 7 https://forms.gle/2bXyPjpShGdDrtuR9
8 Халуун усны газраар үйлчлүүлэхэд хянах хэрэглэгчийн хяналтын хуудас 8 https://forms.gle/iYvSneG54JXuKbxA7
9 Гоёлын гоо заслын газраар үйлчлүүлэхэд хянах хэрэглэгчийн хяналтын хуудас 9 https://forms.gle/AWPRb1zFeb1XtgVc7
10 Сауны газраар үйлчлүүлэхэд хянах хэрэглэгчийн хяналтын хуудас 10 https://forms.gle/MTKcBfRc9sZXCj2U9
11 Усан бассейн, чийрэгжүүлэлтийн усан сангаар үйлчлүүлэхэд хянах хэрэглэгчийн хяналтын хуудас 11 https://forms.gle/T44GPDerkpBxeo8u5
12 Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгааллын ажил үйлчилгээг хянах хэрэглэгч/ажилтан/-ийн хяналтын хуудас 12 https://forms.gle/E11t4W4GBE4ziSJr5
13 Орон сууцны барилга худалдан авахад хянах хэрэглэгчийн хяналтын хуудас 13 https://forms.gle/ACSx99qaragMWoSD9
14 Барилгын материал худалдан авахад хянах хэрэглэгчийн хяналтын хуудас 14 https://forms.gle/CpLWjawXByWJzPxm9
15 Сав, баглаа, боодолтой хүнсний, хүнсний бус бараа, бүтээгдэхүүн худалдан авахад хянах хэрэглэгчийн хяналтын хуудас 15 https://forms.gle/Cu3qjdZXan3v8YXR6
16 Цэцэрлэг, сургуулийн эрүүл ахуй, халдвар хамгаалал, аюулгүй байдлыг хянах хэрэглэгч/эцэг эх/-ийн хяналтын хуудас 16 https://forms.gle/KBMfcF5wSp3TTp848
НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Сэрэмжлүүлэг мэдээ

Зөвлөмж мэдээ

Шинэ мэдээ

Фото мэдээ

© 2021 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.