
Удирдлагын академийн улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэх сургалт, судалгааны 2022 оны ажлын төлөвлөгөөний 5.4-д заасан Монгол Улсын хөгжлийн бодлого: төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ “Алсын хараа-2050” сэдэвт богино хугацааны зайн сургалтыг 2022 оны 3 дугаар сарын 28-аас 4 дүгээр сарын 16-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн. Тус сургалтад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас албан хаагчдыг хамруулж, гэрчилгээ олголоо.