
Энэхүү тэтгэлэг нь бакалаврын болон магистр, докторын оюутнуудад Өмнөд Солонгосын их дээд сургуулиудад бүрэн тэтгэлэгтэй суралцах боломжийг олгодог олон улсын хэмжээний хөтөлбөр юм. Жил бүрийн 02 дугаар сарын дунд үеэр бакалавраас дээш түвшний тэтгэлэг зарлах бол магистрын түвшний тэтгэлэг 3-4 сарын хооронд болох юм.
Тэтгэлэгт сургалтын төлбөр, онгоцны билет, эрүүл мэндийн даатгал, амьжиргааны зардал, тэтгэмж, хэлний сургалтын зардлыг олгодог байна. Мөн ТОПИК 5,6 түвшний оюутнууд сар бүр нэмэлт 100,000 вон авах боломжтой.
ТЭТГЭЛЭГТ ТАВТГДАХ ШААРДЛАГА:
• Бакалаврын түвшний суралцагч 25-аас доош насны байх
• Магистр, докторт суралцагч 40-өөс доош насны байх
• Голч дүн 80 хувь буюу 2.64-оос дээш / 4.0-өөс /
ШАЛГАЛТЫН ОНОО:
• ТOPIK 3 түвшнээс дээш, IELTS 6.5 оноонууд
Дэлгэрэнгүй мэдээлэл: БНСУ-ын ЭСЯ. Утас: 70071020