
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн аравдугаар хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 28-ний өдөр боллоо. Хуралдааныг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун удирдан явууллаа. Тус хуралдаанаар 1 асуудал хэлэлцлээ. Хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 28-ний өглөөний 10:00 цагт эхлэв.
Нэгдүгээр асуудал: Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний ашиглалт, хадгалалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тухай Эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд танилцууллаа.