
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн аравдугаар хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 25-ний өдөр боллоо. Хуралдааныг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун удирдан явууллаа. Тус хуралдаанаар 1 асуудал хэлэлцлээ. Хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 25-ний өглөөний 10:00 цагт эхлэв.
Нэгдүгээр асуудал: Агаар бохирдуулагч суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтыг Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Угтахбаяр танилцууллаа.