БАТАЛГААЖСАН ЛАЦ ТЭМДЭГТЭЙ УСНЫ ТООЛУУРЫГ ШАЛГАЖ АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ                                                                                         

October 13, 2021 127

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Happy town” хотхоны оршин суугчийн хүсэлтийн дагуу усны тоолуурын баталгаажуулалт, лац тэмдгийн бүрэн бүтэн байдал, тоолуурын заалт авалтыг шалгалаа.

Шалгалтаар тус айлын усны тоолуур нь улсын баталгааны гэрчилгээгүй, 2013 оны баталгааны лацтай, тоолуурын баталгааны хугацаа дууссан ба баталгаагүй хэмжих хэрэгслээр төлбөр тооцоог гүйцэтгэсэн, тоолуурын заалтыг буруу авсан зэрэг зөрчлүүд илэрсэн.

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2014 оны А/384 дугаартай тушаалаар баталсан “Улсын баталгаажуулалтад заавал хамруулах хэмжих хэрэгслийн жагсаалт”-д айл өрхийн усны тоолуурын баталгаажуулалт хоорондын хугацааг 6 жил байхаар заасан байдаг.

Иймд иргэдийн зүгээс ус, цахилгаан, дулааны төлбөр тооцоог гүйцэтгэж буй тоолуур, бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хэрэглэж буй жин хэмжүүр авахдаа тухайн  улсын баталгааны гэрчилгээ, лац тэмдгийг сайтар шалгах шаардлагатай.

Холбоотой мэдээ

НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Хог хаягдал боловсруулах үйлдвэрийн хяналтаар Элемент ХХК-ийн эрүүл мэндийн байгууллагын хог

October 19, 2021

ХУУЛЬ БУСААР ТАРВАГА АГНАХ, ТЭЭВЭРЛЭХ, ХУДАЛДАН БОРЛУУЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Хүн мал амьтны гоц халдварт өвчин тарваган тахлаас сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган нэвтрү

October 19, 2021

СОГТУУРЛЫН ТҮВШИН ТОГТООГЧ ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ

    Статистик мэдээгээр  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох  зөрч

October 19, 2021

© 2021 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.