
/Хяналт шалгалтын 7 хоногийн тойм мэдээ/

СБД-ийн 1, 2, 3, 5, 6, 7, 8, 9, 12, 13, 17, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт УОК-ын даргын баталсан 41 дүгээр тушаалын хүрээнд нийт 12 хорооны 101 аж ахуйн нэгжийн 18753 мкв талбайд Баатарван жаргалант ХХК урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавин ажиллалаа.

СБД-ийн 1, 2, 3, 4, 6 7, 8 дугаар хороонд УОК-ын даргын баталсан 41 дүгээр тушаалын хэрэгжилтийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 103, хүнсний худалдааны 37, саун, бассейн, фитнес 2, бусад 38, нийт-180 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалт хийлээ. Илэрсэн зөрчил дутагдалд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Монгол Улсын Консерватори сургуулийн ЕБС-ын дотуур байранд мананцар үүсгэгч ашиглан клорсепт 0,05%, жавелионы 0,06% уусмалаар халдваргүйжүүлэлтийг хийхэд хяналт тавьж ажиллалаа.

СБД-ийн ЗДТГ-аас АШУҮИС-ийн эмнэлзүйн молекул оношлогооны төвтэй хамтран хүүхдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах тандалтын шинжилгээний хүрээнд тус дүүргийн нийт 22 цэцэрлэгийн 240 хүүхдээс түүвэрлэн /1 бүлгээс 5 хүүхэд/ ДЭМБ-аас албан ёсны зөвшөөрөлтэй, олон улсад амжилттай хэрэгжсэн, хүүхдэд ээлтэй, зовиургүй, тоглоомын аргаар шүлсээр SARS-CoV-2 вирусийг илрүүлэх Лолли поп PSR тестээр шинжилгээ авлаа.
Шинжилгээгээр 17, 1, 24, 166, 217, 283, 14 дүгээр цэцэрлэгийн 6 бүлгийн хүүхдээс вирусийн халдвар илэрсэн. Халдвар илэрсэн бүлгийг цахим хичээлд шилжүүлэн гэрийн хяналтад оруулж, танхимаар хичээллэж байгаа бүлгүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулан хяналт тавьж, сургалт хүмүүжлийн ажлыг үргэлжлүүлж байна.