НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

October 5, 2021 29
/Хяналт шалгалтын 7 хоногийн тойм мэдээ/
✅ХАМТАРСАН БАГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР:
Тус дүүргийн 1, 2, 4, 8 дугаар хороонд байрлалтай нийт 38 иргэн, ААН-ийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрлээ. Үүнд: 2 цаг тутмын цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, хүн хоорондын
зайг 2 метрээс доошгүй байхаар тэмдэг тэмдэглэгээ дутуу байршуулсан, ажлын байранд 2 цаг тутамд агаар сэлгэлт хийж, механик агааржуулалтын системийн хэвийн үйл ажиллагааг хангаагүй, хувийн хамгаалах хэрэгсэл, цэвэрлэгээ халдваргүйжүүлэх бодисын 5-аас доошгүй хоногийн нөөцийг бэлтгээгүй зэрэг зөрчлийг арилгаж, халдвараас сэргийлэх түр журам, тусгай нөхцөл шаардлага, халдвар хамгааллын дэглэмийг сайтар хэрэгжүүлэх, дүүргийн худалдаа үйлчилгээг эрхлэх зөвлөлтэй хариуцлагын гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулах талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
✅Майхан уулын өвөр нэртэй газарт Түгээмэл тархацтай ашигт малтмалын 19/М015 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч Ти Ти Эй Эм Энержи ХХК-ийн үйл ажиллагаанд Цагдаагийн хэлтэстэй хамтран шалгалт хийлээ. Шалгалтаар каръер дээр Байгаль орчны болон уулын ажлын бичиг баримт байхгүй байгаатай холбогдуулан мэдэгдэл өгч, үйл ажиллагааг түр хугацаагаар хориглон зогсоолоо.
✅Мөн шалгалтаар 1 дүгээр хороо Их аманд байрлах нийтийн эзэмшлийн талбайгаас зохих зөвшөөрөлгүйгээр олборлолт явуулсан ЗБИБ ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байна.
✅ХАЛДВАРГҮЙТГЭЛ:
Нандин-Өргөө ХХК-иас 48 ААН-ийн 2499 мкв талбайд урьдчиан сэргийлэх халдваргүйтгэл хийхэд хяналт тавьж ажиллалаа. Нийтийн эзэмшлийн зам талбайд мананцар үүсгэн ариутгал хийдэг просон бодисын нянгийн идэвхи тодорхойлох шинжилгээний дүн гарч хянаж баталгаажууллаа.

Холбоотой мэдээ

НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Хог хаягдал боловсруулах үйлдвэрийн хяналтаар Элемент ХХК-ийн эрүүл мэндийн байгууллагын хог

October 19, 2021

НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

/Хяналт шалгалтын 7 хоногийн тойм мэдээ/ ХАМТАРСАН БАГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР: Тус дүүргийн 1,

October 5, 2021

ТА ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ?

Урин дулаан цаг нэгэнт алсарч хүйтэн сэрүүний улирал ирлээ. ТА ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ ☆1.Гэр байшингаа дул

October 5, 2021

© 2021 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.