БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙГ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ОРУУЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНД ОРЖ АЖИЛЛАЖ БАЙНА

August 23, 2021 261

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орж байгаа барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулахдаа Газрын тухай, Байгаль орчны багц хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай, Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, Эрчим хүчний тухай, Хот суурины ус хангамж ариутгах татуургын тухай, Газрын тосны тухай, Авто замын тухай, Хэмжилзүйн тухай, Харилцаа холбооны тухай, Эрүүл ахуйн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай хуулиуд, Засгийн газрын 311 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах, барилгын норм дүрэм, стандартын  хэрэгжилтийг хангуулах, гадна орчны аюулгүй байдал, хүнд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын хавсралт “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу холбогдох чиглэлийн улсын /ахлах/ байцаагчид ажиллан, илэрсэн зөрчил дутагдалд хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

2021 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн комиссын мэдээ: Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу холбогдох байгууллагад байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах тухай хүсэлт гаргасан нийт 3 барилга байгууламжид ажиллалаа. Үүнд:

  1. Баянзүрх дүүргийн 12-р хороо, Люмекс ХХК-ий 9-10 давхар, 6 блок үйлчилгээтэй орон сууцны цогцолбор барилга:

Ø  Дотор заслын ажлуудыг хийж дуусгах

Ø  Хотхоны хэмжээгээр үерийн ус зайлуулах иж бүрэн төлөвлөлтийг ГУББГ ОНӨААТҮГ-тай зөвшилцөж хийх шаардлагатай

Ø  Гадна цахилгаан хангамжийг үндсэн тэжээлд холбох

Ø  Усны ерөнхий тоолуурын заалт авах боломжгүй, өндөр суурилуулсан байгаа тул хаалт, довжоо хийх

Ø  Холбооны техникийн өрөө стандартын стандартын дагуу тохижуулах

Ø  Лифтны газардуулгын эсэргүүцлийг хэмжүүлж акт үйлдэх

Ø  Явган хүний замд хөтөч хавтан хийх, гарцтай хэсгийн хашлагыг налуулж, зорчих хэсэгтэй нэг төвшинд болгох

Ø  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг шалгуулах

Ø  Усны нөөцийн савнуудыг мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэх

  1. Чингэлтэй дүүргийн 16-р хороо, БСШУЯ, НХОГ-ын захиалгат Саран-Инж ХХК-ийн гүйцэтгэсэн 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга

Ø  Дизель генераторын ажиллах зааварчилгааг ашиглагчид өгөх

Ø  Дээврийн ус тусгаарлах малгай төмрийн бэхэлгээг дахин шалгах

Ø  Цэцэрлэгийн гаднах автомашины орц, гарцын хашлага, явган замын хавтанг стандартын дагуу налуулах

Ø  Борооны усны хаялгыг стандартын дагуу буулгаж өгөх

Ø  Хяналтын камер бичлэг 30 хоногт хүргэх, бүрэн ажиллагаанд оруулах

Ø  Газрын төлөв байдлын чанарын улсын хянан баталгааны дүгнэлт өгөх.

Баянгол дүүргийн 6-р хороо, Иргэн Б.Оюунбилэгийн 18 давхар, үйлчилгээтэй орон сууцны барилга:

Ø  Батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу авто зогсоол хийх

Ø  Бохир усны худагт шат, дулаалгатай таг хийх

Ø  Лифтний зам төмрийн бэхэлгээ хоорондын зай хол байна, бэхэлгээ нэмэх шаардлагатай

Ø  Журналд барилгын материалын чанарын гэрчилгээ, ил далд ажлын акт баталгаажсан өдрийг тэмдэглэх, зохиогчийн дүгнэлтэд тусгах

Ø  Аянгын торыг зэврэлтээс хамгаалж будах, гүйцээж холбох

Ø  Хэмжилзүйн тухай хуулийн 22.1.7 дахь заалтын дагуу мэдээллийн санд бүртгүүлэх

Ø  Холбооны техникийн өрөөг стандартын дагуу тохижуулах

Ø  Газрын төлөв байдлын чанарын улсын хянан баталгааны дүгнэлт өгөх.

Ø  Ундны усыг нян судлалын шинжилгээнд хамруулах, дүгнэлт гаргуулах

 

2021 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн комиссын мэдээ: Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу холбогдох байгууллагад байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах тухай хүсэлт гаргасан нийт 2 барилга байгууламжид ажиллалаа. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн 37-р хороо, 640 хүүхдийн суудалтай сургуулийн  барилга:

 

Ø  Мембран дээврийн гэгээвч хэсгийн уулзвар битүүмжийг шалгасан акт бүрдүүлэх

Ø  Дотоод орчны агаараас сорьц авахуулах

Ø  Хяналтын камер бичлэг 30 хоногт хүргэх, хаягжуулах

Ø  Нөөцийн савны усанд байгаа ус хаях ямканд тор хийх, аюулгүй байдлыг хангах

Ø  Гал унтраах усаар хангах гадна гидрант хийж өгөх

Ø  Гадна узелийн актуудыг гүйцээж бичих

СонгиноХайрхан дүүргийн 37-р хороо, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга:

Ø  Дээвэрт заслын ажлыг гүйцээх

Ø  Агааржуулалтын ердийн системийг ажиллагаанд оруулах

Ø  Батлагдсан зураг төслийн дагуу гадна тохижилтыг хийх

Ø  Серверийн өрөөг стандартын дагуу тохижуулах

Ø  Гадна тоглоомын талбайг хийх, тохижуулах

Ø  Гал тогоонд ус зайлуулах трап, тос баригч суурилуулах шаардлагатай

Холбоотой мэдээ

БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙГ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ОРУУЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНД ОРЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орж байгаа барилга бай

August 23, 2021

НМХГ-ААС БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙГ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ОРУУЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНД ОРЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.4, 35.1.6, 48 дугаар зүйлийн 48.6, Засгийн г

August 19, 2021

БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙГ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ОРУУЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНД ОРЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинээр ашиглалтад орж буй барилга байгууламжийг байнгын ашиглалтад

August 19, 2021

© 2021 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.