Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.4, 35.1.6, 48 дугаар зүйлийн 48.6, Засгийн газрын 2018 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 317 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1022 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдсан барилга, байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комиссыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас зохион байгуулж, бүрэлдэхүүнд НМХГ-аас холбогдох улсын /ахлах/ байцаагчид ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинээр ашиглалтад орж буй барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулахад холбогдох хууль стандарт норм дүрмийн хэрэгжилтийг хангуулахаас гадна орчны аюулгүй байдлыг хангуулах, хүнд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавьсаны үндсэн дээр барилгын комиссын акт баталгааждаг болно.
2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн комиссын мэдээ:
1. Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгатай Түлхүүр гардуулах нөхцөлтэй бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор:

Өгөгдсөн үүрэг даалгавар:

Зураг төсөлд орсон өөрчлөлт /гадна фасад/-ийг гүйцэтгэлийн зургаар баталгаажуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэний фандус, замын хашлаганд бариул хийх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ариун цэврийн өрөөг тоноглох, ерөнхий төлөвлөгөөний өөрчлөлтүүдийг гүйцэтгэлийн зургаар баталгаажуулах.

Дээврийн болон гадаргуугийн усыг зайлуулах иж бүрэн төлөвлөлтийг хийж гүйцэтгэх үүрэг даалгаврууд өгөгдөж, 14 хоногийн хугацаанд биелүүлэх, үүрэг даалгаварын хэрэгжилтээр ашиглалтад авахаар шийдвэрлэв.
2. Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, иргэн Ш.Мөнхбаярын захиалгатай зоорь бүхий үйлчилгээтэй 6 айлын орон сууцны барилга:

Өгөгдсөн үүрэг даалгавар:

Гадна шугамын угсралт, суурилуултын акт үзүүлэх, узельд ус зайлуулах трап хийх, узель дэх шугам, тоноглолыг хаягжуулах.

Төлөвлөлтийн гүйцэтгэлд гарсан өөрчлөлтүүдийг гүйцэтгэлийн зурагаар баталгаажуулах, барилгад ашигласан материалыг сертификатуудыг орчуулж, барилгын хувийн хэрэгт хавсрагах, зураг төсөл зохиогчийн нэгдсэн дүгнэлтийг холбогдох журмын дагуу боловсруулж хадгалах.

Гадна холбооны зураг шалгуулах, зургийн дагуу гүйцэтгэх, гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийг шалгуулах, Мэдээлэл харилцаа холбоо ТӨХК-д актаар хүлээлгэн өгөх, дотор холбоо дохиоллын ажил гүйцэтгэсэн актыг шинэчлэх.

Цахилгааны гадна оруулгын кабель шугамын хэмжилт туршилтын акт шалгуулах, зоорийн давхарт аваарын гэрэлтүүлэг суурилуулах, щитыг ашиглагч байгууллагад хүлээгэн өгөх үүрэг даалгаврууд өгөгдөж, 14 хоногийн хугацаанд биелүүлэх, үүрэг даалгаварын хэрэгжилтээр ашиглалтад авахаар шийдвэрлэв.