ЭНЭ ОНД ТАРВАГАНЫ МАХ, ТҮҮХИЙ ЭД ТЭЭВЭРЛЭСЭН, ХУДАЛДСАН, ХУДАЛДАН АВСАН 61 ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

August 18, 2021 583

Тарваганы тоо толгой, тархац нутгийн хэмжээг нэмэгдүүлэх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/193 дугаар тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг 3 жилийн хугацаанд хориглоод байна. Мөн хууль бус агнуур, Тарваган тахал өвчнөөс сэргийлэх талаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/620 дугаар захирамж гарсан. Эдгээр шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод Мэргэжлийн хяналт, Цагдаа, Онцгой байдлын албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр 24 цагаар хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Хориглосон хугацаанд тарваганы мах, түүхий эд тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан 2020 онд 115, 2021 онд 61 зөрчлийг илрүүлж Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцон торгуулийн нөхөн төлбөр ногдуулсан. Тахал гарах өндөр эрсдэлтэй тарваган тахлын голомтын 1-р бүсэд хамаардаг Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл зэрэг аймгуудаас ирэх тээврийн хэрэгслүүдээс дээрх зөрчил ихээр илэрч байна. Зөрчлийн тухай хуульд зааснаар тарвагыг хууль бусаар агнасан, худалдсан, тээвэрлэсэн бол иргэнийг 300 нэгж буй 300,000 төгрөгөөр торгож, бодгаль тус бүрт экологийн нөхөн төлбөр 252000 – 420000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулдаг.

Иймд иргэд, жолооч нарт анхааруулахад хууль бус ачаа тээвэрлэсэн тухайн жолоочид нь хариуцлага тооцдог хуулийн зохицуулалт үйлчилдэг тул эзэнгүй тодорхойгүй, хаяг утасгүй дайвар ачаа авахгүй байхыг анхааруулж байна. Тарваган тахал өвчин нь амьтнаас хүнд халдварладаг, байгалийн голомтот, гоц халдварт үхэлд хүргэдэг өвчин юм. Тахал өвчин мэрэгч амьтдаар дамжин хүнд дараах арга замаар халдварладаг. Тарваган тахлын эмнэлзүйн ерөнхий шинжүүд: Өндөр халуурах, булчирхай цочих, цустай цэрээр ханиалгах, толгой өвдөх, дотор эвгүйрэх, нүүр, нүд улайх, бүх бие, булчин өвдөх бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг илэрнэ.

Холбоотой мэдээ

ЭНЭ ОНД ТАРВАГАНЫ МАХ, ТҮҮХИЙ ЭД ТЭЭВЭРЛЭСЭН, ХУДАЛДСАН, ХУДАЛДАН АВСАН 61 ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Тарваганы тоо толгой, тархац нутгийн хэмжээг нэмэгдүүлэх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх

August 18, 2021

АГААР БОХИРДУУЛАГЧ ЭХ ҮҮСВЭРҮҮДЭД ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эс Пи Би” XXK-ийн халаалтын зуух ашиглалтын

March 24, 2021

ХАЯГДАЛ УТААНЫ ХЭМЖИЛТ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ “ВАНХҮҮ” ХХК-Д ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

Чингэлтэй дүүргийн 14-р хороонд байрлах “Ванхүү” ХХК нь Далайхүү худалдааны төв болон 190 айлын ор

March 23, 2021

© 2022 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.