
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдөр тус төв болон салбар амбулаторид шинээр суурилуулсан рентген аппаратуудад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай танилцаж, цацрагийн хэмжилт, баталгаажуулалт хийлээ.
Баталгаажуулалтаар эмнэлгийн удирдлага, цацрагийн хяналтын ажилтан нарт цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.