ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ОРЧИНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙСАН ТАРАГНЫ ЦЕХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

March 26, 2021 68

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу БГД-ийн 12-р хороонд 21в байрны өргөтгөлд байрлаж үйл ажиллагаа явуулдаг тарагны үйлдвэрт хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар ажлын байрны хана хөгцөрсөн, үйлдвэрлэлд хэрэглэгдэж буй тоног төхөөрөмжүүд шаардлага хангаагүй /хүнсийг зориулалтын бус хуванцар саванд  савласан/, ажиллагсадыг ажлын хувцсаар бүрэн хангаагүй, тоног төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагааг ханган ажиллаагүй, үйлдвэрийн байр хэт бохир, технологийн урсгал алдагдсан зэрэг зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.14 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт, 6.15 дугаар зүйлийн 5,1 дэх хэсгийг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, Баянгол Дүүргийн Прокурорын газрын 02 тоот тогтоолоор үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

ТОГЛООМЫН ТАЛБАЙН БОЛЗОШГҮЙ ОСОЛ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 58 ОБЪЕКТОД ХИЙЛЭЭ

“Баянгол хүүхэд хэрэглэгч” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хүрээнд дүүргийн 1, 2, 3, 11, 12, 13,

April 1, 2021

“ДОГБУГИ”-НИЙ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ПРОКУРОРЫН ТОГТООЛООР ЗОГСООЛОО

МХЕГ-ын дэд даргын баталсан  01/48 дугаартай удирдамжийн дагуу “Корей трейдинг” ХХК-ийн “Догбуги”-ни

March 26, 2021

ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ОРЧИНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙСАН ТАРАГНЫ ЦЕХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу БГД-ийн 12-р хороонд 21в байрны өргөтгөлд байрлаж үйл ажил

March 26, 2021

© 2021 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.