
Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эс Пи Би” XXK-ийн халаалтын зуух ашиглалтын байдалд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хаягдал утаанд агуулагдах бохирдуулагч бодисын агууламжийг хэмжүүлээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй үйл ажиллагаа явуулж байсан тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулж, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүллээ.