ОЛОН УЛСЫН ЦАХИМ СЕМИНАРТ ХОЛБОГДОХ УЛСЫН /АХЛАХ/ БАЙЦААГЧ НАР ХАМРАГДАЖ БАЙНА

March 3, 2021 36
АНУ-ын Эрчим хүчний яам, Үндэсний цөмийн аюулгүй байдлын газар, Олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны оролцоо хөтөлбөр (INSEP) Ази номхон далайн бүс нутгийн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны сүлжээ (APSN) –ний хүрээнд “Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт олон улсын цахим семинарт ЦЭК-ын АА, МХЕГ, НМХГ-ын холбогдох албан хаагчид оролцож байна.
Тус олон улсын семинарын зорилго нь “Ковид-19 цар тахлын үед АНУ, Австрали зэрэг орны экспертүүдийн боловсруулсан цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны стратеги, гишүүн улс орнууд цар тахлын нөхцөл байдлын үед цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааг хэрэгжүүлж байгаа туршлага, ололт, тулгарч буй бэрхшээл, стратегийн талаар хэлэлцэж, бүс нутгийн хэмжээнд зөвлөмж боловсруулахад оршино.
Семинар 2021 оны 03 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах бөгөөд Олон Улсын Атомын Энергийн агентлагийн болон 18 орны нийт 89 оролцогч хамрагдаж байна.

Холбоотой мэдээ

АРХИ, СОГТУУРУУЛАХ /18% ДЭЭШ/ УНДАА ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОСОН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА

2021 оны 04 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд НМХГ-ын 359 улсын /ахл

April 12, 2021

ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

Цөмийн энергийн тухай хууль, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангуулахаар МИАТ ХК-ийн Агаарын хө

April 6, 2021

ТОГЛООМЫН ТАЛБАЙН БОЛЗОШГҮЙ ОСОЛ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 58 ОБЪЕКТОД ХИЙЛЭЭ

“Баянгол хүүхэд хэрэглэгч” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хүрээнд дүүргийн 1, 2, 3, 11, 12, 13,

April 1, 2021

© 2021 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.