
2021.02.23-ны өдөр хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулан УОК-ийн даргын баталсан Короновируст халдвараас сэргийлэх 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журмыг 538 улсын /ахлах/ байцаагчид 15:00 цагийн байдлаар 2183 аж ахуй нэгжүүдэд мэдэгдлийг хүргүүлэн, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Харин олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг түр хориглож байгаа юм.