2020 ОНЫ ҮНДСЭН ХӨРӨНГӨ

January 21, 2021 94
Материалын нэр Эхний үлдэгдэл Орлого Зарлага Эцсийн үлдэгдэл
1 Барилга, байгууламж         193,207,233.6           193,207,233.6
2 Тээрийн хэрэгсэл         528,105,950.0         653,690,210.0     114,748,150.0        1,067,048,010.0
3 Тоног төхөөрөмж      1,054,187,404.4           36,433,450.0       12,258,389.0        1,078,362,465.4
4 Тавилга, эд хогшил         525,852,783.7             4,180,000.0           530,032,783.7
5 Бусад үндсэн хөрөнгө      2,016,284,725.3         364,956,160.0        2,381,240,885.3
1 Программ хангамж           40,037,124.0                     2,970,000.0             43,007,124.0
2 Биет бус хөрөнгө         161,526,000.0           161,526,000.0
Нийт дүн      4,519,201,221.0      1,062,229,820.0     127,006,539.0        5,454,424,502.0

 

Нэмэгдсэн үндсэн хөрөнгө: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/698, А/699, А/700 тоот тушаалаар Агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай багаж, тоног төхөөрөмж худалдан авах 117 000 000 сая төгрөгийн санхүүжилт ирсэн дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд тендерийг амжилттай зохион байгуулан багаж, төхөөрөмжийг хүлээн авч  НМХГ-н даргын 2020 оны А/10 тоот тушаалаар 13 нэр төрлийн 107 818 500 төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмжийг холбогдох данс бүртгэлд бүртгэлжүүлсэн болно.

ЧДЗДТГ-с ЧД дэх МХХ-т 18 нэр төрлийн 8 643 500 төгрөгийн компьютер, принтер, проектор өгсөнийг тус хэлтсийн албан хаагчдын эд хөрөнгийн картанд бүртгэлжүүлэн баталгаажуулж ажиллалаа. Үүнд:

Батлагдсан төсвийн хүрээнд 2 ширхэг суурин компьютер худалдан авч НМХГ-н даргын 2020 оны А/99 тоот тушаалаар 2 нэр төрлийн 4 900 000 төгрөгийн компьютерыг холбогдох данс бүртгэлд бүртгэсэн болно.

Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/58, А/639 тоот тушаал, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын  даргын 2020 оны А/122 тоо тушаалаар нийт 902 679 660 төгрөгийн санхүүжилт орж ирсэний дагуу Агаарын чанарын хяналтын хэлтэст шаардлагатай явуулын лабораторийн тээврийн хэрэгсэл, хяналтад ашиглах багаж хэрэгсэл, компьютер техник хэрэгсэлийн худалдан авах ажиллагааг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт зохион байгуулан худалдан авч зохих журмын дагуу гэрээ хийж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны А/114, А/147, А/148 тоот тушаалаар тус тус холбогдох данс бүртгэлд бүртгэжүүлэн ажиллалаа. Үүнд:

Лада виста маркийн суудлын автомашин 9 ширхэг

Явуулын лабораторийн тээврийн хэрэгсэл

Дрон Mavic 2 Enterprise Dual Дагалдах хэрэгсэл
Дрон Phantom 4 pro V2.0 Mi Ipad 4 Keyboard

 

 

 

Хасагдсан үндсэн хөрөнгө: НӨАУГ-ын даргын 2020 оны А/394, А/462 тоот тушаал, НМХГ-ын даргын 2020 оны А/89, А/152 тоот тушаалаар тус тус  8 нэр төрлийн 114 748 150 төгрөгийн /65-75 УНО, 33-29 УНП, 04-19 УБҮ, 69-25 УНС, 17-22 УБП, 28-52 УНР, 68-25 УБС, 43-59 УНН/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг данс бүртгэлээс хассан болно. Мөн НӨАУГ-ын даргын 2020 оны А/563, НМХГ-ын даргын 2020 оны А/136 тоот тушаалаар 10 нэр төрлийн 12 258 389 төгрөгийн тоног төхөөрөмжийг холбогдох данс бүртгэлээс хасаж НӨАУГ татан төвлөрүүлэн авсан болно.

Хангамжийн материал: Нийт 30 нэр төрлийн 317 175 341 төгрөгийн Ажлын хүрэм, өмд /хавар ,намар/-112ш, малгай-39ш, бээлий-39, ажлын өвлийн хүрэм, өмд бомбор -500ш ажлын өвлийн гутал-526ш, цөлийн шар гутал-39, гар ариутгалын төхөөрөмж-11ш, ус буцалгагч-4, зайнаас халуун хэмжигч-38ш, агаар чийгшүүлэгч-5ш, баг цүртгэлийн аппарат-1ш худалдан авч албан хаагчдад олгож ажиллалаа.

 

 

 

Холбоотой мэдээ

2021 ОНЫ ХҮҮ ТОРГУУЛИЙН ОРЛОГО

1 ДҮГЭЭР САРЫН ХҮҮ ТОРГУУЛИЙН ОРЛОГО

February 3, 2021

2020 ОНЫ ҮНДСЭН ХӨРӨНГӨ

№ Материалын нэр Эхний үлдэгдэл Орлого Зарлага Эцсийн үлдэгдэл 1 Барилга, байгуулам

January 21, 2021

2020 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ТАЙЛАН

№ Материалын нэр Эхний үлдэгдэл Орлого Зарлага Эцсийн үлдэгдэл 1 Барилга, байгуулам

January 11, 2021

© 2021 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.